МОНГОЛ УЛС
САНХҮҮЖИЛТ БОСГОХ АРГА ХЭМЖЭЭ
Та манай байгууллагын Монгол улс дахь үйл ажиллагааны
санхүүжилт босгох ажилд хувь нэмрээ оруулан, хэн нэгний
амьдралд өөрчлөлт авчраарай
Та амьдралынхаа туршид МАРТАГДАШГҮЙ, СЭТГЭЛ
ХӨДӨЛГӨСӨН дурсамжийг бий болгохоор хайж байна уу?

Монгол дахь сайн дурын ажилтан
КНХС-нь хүүхдүүдийн амьдралд илүү сайн сайхан ирээдүйг бий болгох зорилгоор олон төрлийн арга хэмжээ, нөлөөллийн ажил, бусад үйл ажиллагааг жилийн туршид зохион байгуулдаг. Улаанбаатар хотын захад байрлах “Нархан” хүүхдийн асрамж халамжийн төв, “Хөх тэнгэр” цэцэрлэгийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулан, хүүхдүүдэд эерэгээр нөлөөлөх салбар бүрийн мэргэжилтнүүдийн туслалцаа бидэнд байнга хэрэгтэй байдаг билээ. Та магадгүй энэ сайн дурын ажилтан байж болох юм. Дэлгэрэнгүй мэдээлэл:

Монгол дахь үйл ажиллагааны санхүүжилт босгох
КНХС-нд хамрагддаг зорилтот бүлгийн, үл хайхрагдсан хүүхдүүд болон дэмжлэг хэрэгцээтэй бүхий л хүмүүст туслах хүмүүнлэгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бидэнтэй хамтрах, санхүүжилтийг босгох гайхалтай, сайхан сэтгэлтэй хүмүүсийн тусламж бидэнд үргэлж хэрэгтэй байдаг.
Жишээ нь: Өөрийн байгууллагад хөрөнгө босгох арга хэмжээ зохион байгуулахаас авахуулаад, уулын оргилд өөрсдийгөө сорих зэргээр санхүүжилт босгон та бидний үйлажиллагаанд туслан, хүүхдүүдийн амьдралыг өөрчлөхөд хувь
нэмрээ оруулж болно. Дэлгэрэнгүй: Монгол улсад санхүүжилт босгох
Хэрвээ та бидэнтэй хамтран ажиллаж, хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ оруулахыг хүсвэл манай Монгол улс дахь багтай холбогдож, сайн дурын, санхүүжилт босгох, хандив өгөх болон бусад асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
КНХС-ийн Монгол дахь төлөөлөгчид

Б. Амараа
Үйл ажиллагааны менежер

О. Удвал
Харилцаа холбооны зохицуулагч
Нэг хүн байсан ч гэсэн өөрчлөлтийг авчирч чадна.
Та энэ өөрчлөлтийг хийж чадна гэдэгтээ итгээрэй!
Манай түншүүд:
Өөрчлөлтийг бий болгоход бидэнд тусалдаг компани болон байгууллагууд.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!
Улирал тутмын мэдээг авахыг хүсвэл бүртгүүлнэ үү
Монгол улсад болох санхүүжилт босгох арга хэмжээ,
сүүлийн үеийн мэдээ мэдээлэл, нөлөөллийн ажлууд болон үйл ажиллагааны талаарх мэдээллийг цаг алдалгүй авна уу.