КНХС-ийн тухай

Ядууралтай тэмцэх

КНХС-ийн хөтөлбөрүүд нь ядуурлын үндсэн шалтгаануудыг оновчтойгоор шийдвэрлэж, урт хугацааны туршид хувь хүний төлөвшил, бүх талын хөгжлийг дэмжих орчин нөхцлийг бүрдүүлэхэд чиглэдэг.

Бидний түүх

КНХС нь Вьетнам болон Монгол улсад хамийн урт хугацаанд үйл ажиллагаагаа явуулж буй төрийн бус байгууллагуудын нэг юм. Кристина болон түүний Сангийн дэлхийн өнцөг булан бүрт хүүхдийн асуудалд анхаарал хандуулах ажил нь Вьетнам, Монголын нийгмийн өөрчлөлт, хөгжилд түлхэц үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн төрийн албан хаагчдаас эхлээд гудамжны болон ажил хийдэг хүүхдүүд хүртэл соёл хоорондын харилцан ойлголцол, харилцаа холбоо, хувь хүний харилцаа хандлагыг өөрчлөхийн чухлыг онцолсон юм.

Цогц тусламж үйлчилгээ үзүүлэх

КНХС-ийн хүүхдийн хөгжилд чиглэсэн цогц арга барил нь бидний ажлын гол цөм бөгөөд гагцхүү бие махбодийн үндсэн хэрэгцээг хангахаас илүү гүнзгий анхаарал халамж үзүүлдэг. Хүүхэд, залуучууд бие бялдар, сэтгэл санааны хувьд өөр өөр хэрэгцээтэй хувь хүмүүс бөгөөд тэдний онцгой чанарт нь суурилж бид төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлдэг.

“Хүүхдүүдэд ХАЙР хэрэгтэй. Тэднийг чих тавин СОНСОХ хэрэгтэй. Тэднийг ОЙЛГОХ мөн тэдэнд ДУУ ХООЛОЙГОО илэрхийлэх боломж олгох хэрэгтэй. Арьсны өнгө, уг гарвал, ядуу эсвэл чинээлэг байхаас үл хамаарч бид хүүхэд бүхний өмнө үүрэг хариуцлага хүлээх ёстой.”

-Кристина Нобле-

Social media & sharing icons powered by UltimatelySocial

Join our community

Don’t miss our latest news, upcoming events, campaigns, and activities.

You have Successfully Subscribed!