Эрүүл мэнд

Чанартай, нэн шаардлагатай эрүүл мэндийн
тусламж үйлчилгээний хүртээмж

VIETNAM

“Sunshine” нийгэм, эрүүл мэндийн төв

“Sunshine” нийгэм, эрүүл мэндийн төв (SSMC) нь Кристина Ноблийн Хүүхдийн Сан анх үүсгэн байгуулагдсан цагаас өнөөг хүртэл Сангийн гол цөм нь байсаар ирсэн. SSMC-ийн зорилго нь Хо Ши Мин болон түүний ойр орчмын мужуудын өнчин болон нэн ядуу өрхийн хүүхдүүдэд олон улсын жишигт нийцсэн тусламж үйлчилгээ үзүүлэх явдал юм. Тус төв нь зорилтот бүлгийн хүүхдүүдэд өндөр чанартай цогц тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ингэснээр тэд бие бялдар, мэдрэхүй, оюун ухаан, сэтгэл зүй, нийгмийн хувьд зөв бие хүн болж төлөвших боломж бүрддэг.

Эмнэлгийн тусламжийн хөтөлбөр

Эмнэлгийн тусламжийн хөтөлбөр (MAP) нь Вьетнам дахь зорилтот бүлгийн хүүхдүүдэд нэн шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлэхийн тулд шуурхай бөгөөд шууд санхүүгийн тусламж үзүүлдэг. Ирландын “Хатан хааны мэс засалчдын коллеж”, “Operation Childlife” (“Хүүхдийн амь нас ажиллагаа” хөтөлбөр)-тэй хамтарсан Эмч солилцооны хөтөлбөр (MEP) нь дэлхийн жишигт нийцсэн эмнэлгийн мэргэжилтнүүдийг Вьетнамд авчрахын зэрэгцээ Вьетнамын орон нутгийн эмнэлгийн ажилтнуудыг Ирландад суралцуулахаар явуулдаг.

MONGOLIA

Эрүүл мэндийн хөтөлбөр

Эрүүл мэндийн хөтөлбөр нь манай асрамжид байдаг зорилтот болон эрсдэлт бүлгийн хүүхдүүд, ойр орчмын иргэд, олон нийтэд мэргэжлийн эрүүл мэндийн үзлэг, эмчилгээ, яаралтай тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг.

success stories

Social media & sharing icons powered by UltimatelySocial

Join our community

Don’t miss our latest news, upcoming events, campaigns, and activities.

You have Successfully Subscribed!