Компанийн түншлэл

КНХС-тай хамтран хүүхдүүдэд гэрэлт ирээдүйг
бэлэглээрэй

КНХС нь удирдах албан тушаалтан болон ажилчдыг харилцан ашигтай стратегийн хамтын ажиллагаанд татан оролцуулах нийгмийн хариуцлагын олон сайхан боломжийг санал болгодог. КНХС-ийн үйл ажиллагаа явуулдаг хөгжил буурай орны хүүхдүүдийн амьдралыг амжилттай сайжруулахын тулд бидний хамтран зүтгэгч нар чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид хүчин чармайлтынхаа үр нөлөөг нэмэгдүүлэхийн зэрэгцээ нийтлэг зорилгодоо хүрэхийн тулд хамтран ажилладаг.

Хүүхдэд чиглэсэн асуудлыг ул суурьтайгаар цогцоор нь авч үзэх хандлага
Хариуцлага, засаглалын олон улсын стандарт
Гэр бүлийн гурав дахь үеийн сан
Байгууллагын хамгийн их өгөөжийг бий болгох хүмүүнлэгийн ажлын хамгийн том нөлөө

ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭХ 3 АРГА

01

Achieving full potential

Хүүхдэд өөрийн чадамжаа бүрэн дүүрэн ашиглаж болохуйц суралцах, нийгэмших, өөрийгөө хөгжүүлэх таатай бөгөөд тогтвортой орчныг бүрдүүлж өгөхөд нь туслаарай.

02

БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД ТЭГШ БОЛОМЖ ОЛГОХ

Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд сургуульд сурч, боловсрол эзэмшүүлэх боломж олгосон нь хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлж, мөлжлөг хүчирхийллээс өөрсдийгөө хамгаалж, ядуурлын тойргоос гарах бодит боломжийг тэдэнд бий болгож өгсөн.

03

БРЕНДИЙН ҮНЭ ЦЭНЭ

КНХС нь Вьетнам болон Монгол улсад 30 гаран жил үйл ажиллагаа явуулахдаа орон нутгийн удирдлагуудтай итгэлцлийн харилцаа холбоог тогтоож, өндөр орлоготой хувь хүн, байгууллагуудыг оролцуулан хандивлагчидын нэгдсэн нөөцийг бүрдүүлж чадсан.

ХАМТЫН АЖИЛЛАГАААНЫ ХЭЛБЭР

КНХС нь та бүхний хөрөнгө оруулалтыг таны сонирхол, бизнесийн зорилгод нийцүүлэн талархалтайгаар хүлээн авах болно. Үүний хариуд та ашиг тусаа дараах байдлаар хүртэх болно:

АШИГ ТУС

ХАРИУЦЛАГА

Хамтын ажиллагааны сонголтууд

Бид таны төсөв болон оролцоонд тулгуурлан хамтын ажиллагааны хамгийн сайн загварыг бий болгохын тулд нягт хамтран ажиллах болно.

 

Recognition

Танай байгууллагыг КНХС-ийн дэлхийн хэмжээний платформ болох хөрөнгө босгох арга хэмжээ, сошиал медиа, веб хуудсаараа дамжуулан танилцуулах болно.

 

Ажилчдын оролцоо

КНХС-ийн ажилчид болон хүүхдүүдтэй харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллах, харилцагч нараа бидэнтэй холбон зуучлах өргөн боломж та бүхний өмнө нээлттэй байх бөгөөд үүгээр дамжуулан бидний ажлыг бодитоор харах боломжтой.

 

Нийтлэг үнэт зүйл

КНХС-ийн арга хэмжээ, чухал үйл явдлуудад оролцсоноор танай байгууллагын бренд дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлагдах болно.

 

 

Төслийн тайлан

Төслийн жилийн тайлангаар дамжуулан бид хамтын ажиллагааны үр дүнгээ харилцагч нартаа тогтмол тайлагнаж, хариуцлагатай, ил тод байдлыг ханган ажилладаг.

 

Хандивын үр нөлөө

Бид таны өгсөн хандивыг зориулалтын дагуу ашиглахын тулд хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавьж ажилладаг.

 

Тусламжийг шинэлэг арга барилаар үзүүлэх нь

КНХС нь сангийн эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн тулд тогтвортой, шинэлэг арга замыг судлаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг эрмэлздэг.

 

КЕЙС СУДАЛГАА-ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НӨЛӨӨЛӨЛ

Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийг хамгаалах, халамжлан хүмүүжүүлэхэд нь туслах
Энэхүү санхүүжилт нь Вьетнам улсын Хо Шин Мин хотод байрлах охид хөвгүүдийн Нархан төвийн урсгал зардлыг нөхөж, эрсдэлт нөхцөлд амьдарч байсан орон гэргүй 50 хүүхдийг бүрэн халамжлах, аюулгүй орчин бүрдүүлэхэд нь тусласан. Мөн Улаанбаатар хотын алслагдсан дүүрэгт амьдарч буй ядуу, өнчин, орхигдсон хүүхдүүдэд зориулсан төсөл хөтөлбөрүүдийг хариуцдаг тус сангийн Монгол дахь төслийн оффисыг ажиллуулах зардлыг мөн санхүүжүүлсэн.
Бие махбодь болон сэтгэл зүйн гэмтэлтэй хүүхдүүдийг урлагаар дамжуулан эдгэрэх боломжоор хангах

Бие Даасан Урлагийн Сан нь 2011 оноос хойш КНХС-ийн Вьетнам болон Монгол дахь урлаг, хөгжмийн хөтөлбөрийн цорын ганц ивээн тэтгэгчээр ажилласаар байна. Өнөөдрийг хүртэл тус сан 300,000 гаруй ам долларыг хандивласан бөгөөд ихэнх нь хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан олон мянган эмзэг бүлгийн хүүхдүүдэд өөрсдийн бүтээлч чадварыг нээх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, өөрсдийгөө үнэлэх, нийгмийн ур чадвараа хөгжүүлэх боломжийг олгодог урлаг, хөгжмийн үйл ажиллагаанд оролцох боломжоор хангасан.

Тогтвортой хамтын ажиллагаа хөгжилд хөтөлнө
Капитал Интернэшнл групп нь 2002 оноос хойш тус сангийн урт хугацааны ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Өнгөрсөн жилүүдэд тэд сар бүрийн ивээн тэтгэлгийн хандиваар эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүд, тэдний гэр бүлд санхүүгийн болон нийгмийн дэмжлэг үзүүлдэг КНХС-ийн Хүүхэд Ивээн Тэтгэх хөтөлбөрт нийт 250,000 гаруй ам.доллар хандивласан байна. Мөн Вьетнамын хөдөө орон нутагт цэцэрлэг, эмнэлгийн барилга болон цэвэр усны нөөцийн сав барих, Монголын нэн эмзэг өрхүүдэд зориулсан гэр олгох хөтөлбөрийг дэмжих зэрэг хэд хэдэн хөрөнгө оруулалтыг дэмжсэн нь олон мянган хүүхэд, тэдний гэр бүлд үр өгөөжөө өгсөн.

Хамтран ажиллах хүсэлтийн маягт

КНХС-тай хамтран ажиллахаар сонирхож байгаа танд баярлалаа. Бидэнд байгууллагынхаа талаар товчхон мэдээлэл өгч, дор дурдсан хамтын ажиллагааны төрлүүдээс сонголтоо хийнэ үү? Тантай эргэн холбогдохдо баяртай байх болно.
Social media & sharing icons powered by UltimatelySocial

Join our community

Don’t miss our latest news, upcoming events, campaigns, and activities.

You have Successfully Subscribed!