КНХС-д зориулсан хөрөнгө босгох үйл ажиллагаа

Хүүхдийн амьдралд эерэгээр нөлөөлөх зорилготой КНХС-ийн бүхий л ажил бидний гайхалтай дэмжигчдийн тусламжтайгаар хэрэгждэг. Бидний дэмжигчид өөрсдийн чадах зүйлсээрээ, хүсэл сонирхлоороо нэгдэн олон төрлийн үйл ажиллагаанд оролцдог. Жишээ нь, тэдний зарим нь бялуу хийж, олон км алхаж бас ууланд авирдаг.

Та яг өнөөдрөөс эхлэн хандив босгох аянд нэглэх боломжтой

Нобле Чалленж-д нэгдэх

Дэлхийн өнцөг булан бүрээс өөрчлөлт хийхээр нэгдсэн манай нийгэмлэгт нэгдээрэй. Таны дэмжлэг амьдрал өөрчлөх хүчтэй.

КНХС-ийн хандив босгох үйл ажиллагааны нөлөө!

Хүн бүрт өөрчлөлт хийх боломж байдаг.
Та ч бас үүнийг хийж чадна.

Хүүхдийн сурч боловсрох нэг сарын хэрэгцээг хангах

Хүүхдэд тухайн сард хэрэгцээ шаардлагатай байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх

Сэтгэл зүйн гэмтэлтэй хүүхдүүдэд шаардлагатай байгаа сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх

Сургуулийн насны хүүхдүүдэд шаардлагатай байгаа сурах бичиг, дүрэмт хувцас зэргийг худалдан авч өгөх

Нэг гэр бүлийн нэг сарын хүнсний хэрэгцээг хангах

Нэг гэр бүлд хэрэгцээтэй байгаа өвлийн дулаан хөнжил, хувцас болон хоол хүнсээр хангах

Онцлох хандив босгогчид

КНХС-ийн Хүүхдийн элч нар

Бид та бүхэнд хүүхдүүдийн амьдралд эерэг нөлөө үзүүлэхийн тулд КНХС-д зориулан хандив босгосон гайхалтай элч нараа танилцуулж байна.

Бидний мэдэх гайхалтай хүмүүс болох Ирландчууд жил бүр Дублин хотоос Вьетнам улс руу хийх Cyclathon дугуйн аялалаа Графтон гудамжнаас эхлүүлж КНХС-д хандив босгох үйл ажиллагаанд нэгддэг. Сангийн үүсгэн байгуулагч Кристина Нобле өөрийн биеэр цугласан олонтой нэгдэж, Нархан төвийн хүүхдүүдэд туслаж байгаад талархал илэрхийлсэ

КНХС-д хандив босгох бас нэгэн арга хэмжээ болох “VHI Эмэгтэйчүүдийн мини марафон”-нд Дублин хотын гайхалтай эрч хүчтэй эмэгтэйчүүд оролцсон. Марафонд гүйхэд маш их эрч хүч, эр зориг, хүсэл тэмүүлэл шаарддаг бөгөөд спортоор дамжуулан хүүхдүүдэд тусламжийн гараа сунгасан бүх хүмүүст талархал илэрхийлье!

Англи улсын Робертсбриж хотын гайхалтай бүсгүйчүүд сүүлийн 13 жилийн турш өөрсдийн гараар хийсэн бургер, бялуу, жимсний чанамал зэрэг төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулан КНХС-д хандив цуглуулж байна. КНХС-ийн зүгээс тэдний хүүхдийн төлөө гэсэн сайхан сэтгэлд талархаад баршгүй. Та бүхний дэмжлэгтэйгээр бидний хүмүүнлэгийн ажил тасралтгүй үргэлжилсээр байгаа билээ. Хүүхдүүдийг цаг ямагт дэмждэг та бүхэнд баярлалаа.

Энэхүү үлгэр дууриалал болсон аав, охин хоёр дэлхийн хамгийн хуурай цөл болох Чилийн Атакама цөлөөр аялангаа КНХС-д хөрөнгө босгохоор шийджээ. Атакама цөл нь Андын нуруунаас баруун зүгт Номхон далайн эрэгт орших 1000 км газар нутгийг хамарсан Өмнөд Америкийн цөлийн өндөрлөг газар юм. Өдөртөө аагим халуун, шөнөдөө -15 хэмийн тэсгэм хүйтэнд аялсан уг гэр бүлээр КНХС маш их бахархаж байна!

22 улсаар аяласан нь. Serendipity гэх хоёр хүний бүрэлдэхүүнтэй баг КНХС-д туслахаар 2018 оны Монгол Ралли бартаат замын аялалаа амжилттай дуусгасан. Монгол Ралли нь 10,000 бээрийг туулах бартаат замын адил явдалт аялал юм. Зураг дээр багийн гишүүдийг КНХС-ийн Нархан асрамж халамжийн төвийн ажилчид болон хүүхдүүд гэр хотхондоо хүлээн авч байгаа нь.

Англи улсын нийслэл Лондон хотод амьдардаг Харри, Гай, Алекс гэх гурван найз КНХС-д хөрөнгө босгохоор Эверестийн эхлэл цэг болох 5380 метрийн өндөрт орших оргилыг зорихоор Непал улс руу явсан юм. Гурван найз зорьсон газартаа хүрэхийн тулд хүнд хэцүү бөгөөд урт замыг даван туулсан. Эверестийн оргилыг зорьсон багийнхандаа КНХС-ийн хүүхдүүдийн өмнөөс талархал илэрхийлье!  

Бидний бас нэгэн элч Жереми Корнер говь цөлөөр мотоциклтой аялал хийх үеэрээ бугуйгаа гэмтээсэн ч шийдэмгий алхам хийж эцсийн зогсоол болох Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын захын дүүрэгт байрлах Нархан асрамж халамжийн төв дээр ирж,  туслалцаа үзүүлсээр ирсэн гэр хотхоны хүүхдүүдтэйгээ биечлэн уулзаж чадсан юм.

Бидний бас нэгэн элч 96 настай гайхалтай хатагтай Такерын зураг. Тэрээр олон жилийн турш КНХС-ийн  Монгол хүүхдүүдэд зориулан өөрөө нэхсэн сүлжмэл ноосон цамц, хувцас зэргийг илгээсээр ирсэн юм. Түүний сайхан сэтгэлийн дэмжлэгтэйгээр дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот болох Улаанбаатарт амьдардаг олон ч хүүхэд -40 хэмийн дүн өвлийн хүйтэнд дулаахан хувцастай өвөлжиж чадсан юм. Хүүхдүүдийн төлөө гэсэн халуун дулаан сэтгэлтэй танд чин сэтгэлийн талархал илэрхийлье!

Сабрина 2019 онд Вьетнам улсын Хо Ши Мин хотод байрлах Нархан нийгмийн эрүүл мэндийн төвд сайн дурын ажилтан хийхээр ирсэн бөгөөд тэр цагаас эхлэн өөрийн сэтгэл зүрхээ хүүхдийн төлөө ажиллахад зориулж эхлэсэн юм. Энэ жил тэрээр тус төвийн хүүхдүүдэд хандив цуглуулахад нь туслах зорилгоор Англи улсын нийслэл Лондон хотод Вьетнам улсын хоолны соёлыг сурталчилсан оройн зоогны клубыг ажиллуулж эхлэсэн юм. Сайхан сэтгэлт сайн дурын ажилтандаа баярлалаа, манай үүд хаалга таны өмнө үргэлж нээлттэй байх болно.

Хэрэв та өөрийн хэрэгцээнд тохирсон, ашгийн төлөө бус хөрөнгө босгох санаа хайж байгаа бол доорх www.causevox.com/fundraising-ideas веб сайт танд туслах болно. Мөн манай байгууллага танд туслахад хэзээд бэлэн тул бидэнтэй холбогдоорой!    

Бидэнтэй холбогдох

Бид та бүхний арга хэмжээг ямар ч тохиолдолд дэмжиж ажиллахдаа баяртай байх болно. Мөн бидний зүгээс танд КНХС-ийн хандивын арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, сурталчлахад туслах төрөл бүрийн материал, нөөцийг санал болгох болно.

Social media & sharing icons powered by UltimatelySocial

Join our community

Don’t miss our latest news, upcoming events, campaigns, and activities.

You have Successfully Subscribed!