БОЛОВСРОЛ

Боловсролоор дамжуулан ядуурлын тойргийг таслан зогсоох нь

VIETNAM

Сон Ка цэцэрлэг

3-5 насны зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг, өдөр өнжүүлэх төв (“Son Ca Songbird Unit” гэж нэрлэдэг) нь КНХС-ийн “Нархан” нийгэм, эрүүл мэндийн төвд байрладаг. Сон Ка цэцэрлэгт хүүхдүүд аюулгүй, хайраар дүүрэн орчинд асаргаа үйлчилгээг авахаас гадна сургуулийн өмнөх насны боловсрол эзэмшдэг бөгөөд тэдний хоол хүнс, эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагад өдөр бүр хяналт тавин ажилладаг. КНХС-ийн дэмжлэг байгаагүй бол олон эцэг эхчүүд хүүхдээ ажил дээрээ авчрах эсвэл гэртээ ганцааранг нь үлдээхээс өөр аргагүй байдалд хүрэх байсан. Тус цэцэрлэг нь Вьетнамын сургуулийн өмнөх насны боловсролын үндэсний хөтөлбөрийг дагаж мөрддөг бөгөөд бид хүүхдүүдийнхээ сурах тусгай хэрэгцээнд тохирсон арга барилаар сургалтаа явуулдаг.

Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр

Вьетнам дахь Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр нь нэн ядуу амьдралтай хүүхэд хийгээд тэдгээрийн ар гэрийн амьдрах нөхцөл байдал нь тогтвортой болох хүртэл санхүүгийн болон нийгмийн бусад  дэмжлэг туслалцааг үзүүлдэг. 

Боловсролын тэтгэлэг олгох хөтөлбөр

Вьетнам дахь КНХС-ийн Боловсролын тэтгэлэг олгох хөтөлбөр нь төлбөрийн чадамжгүй айл өрхийн хүүхдүүдэд ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон их дээд сургуульд суралцах тэтгэлэг олгож, тасралтгүй суралцах боломж олгодог. Ингэснээр хүүхэд боловсролын тогтолцооны үр шимийг бүрэн хүртэх боломжтой болно. Боловсролын тэтгэлэх олгох хөтөлбөр нь Хо Ши Мин хот болон Меконг голын бүс нутгийн хэд хэдэн мужаас ирсэн шалгуур хангасан оюутнуудад тэтгэлэг олгодог.

Урлаг, уран сайхны хөтөлбөр

Энэхүү хөтөлбөрөөр зорилтот бүлгийн хүүхдүүд аюулгүй бөгөөд дэмжлэг, хайраар дүүрэн орчинд өөрсдийн төсөөлөл, бүтээлч чадвараа нээн илрүүлэх, өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэл, нийгмийн ур чадвараа хөгжүүлэхэд нь урлагийн гайхамшигтай хүч чадлыг ашигладаг. Урлаг, уран сайхан нь хүүхдийн нийгэм, оюун ухаан, танин мэдэхүй, сэтгэл санааны өсөлт, хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг.

MONGOLIA

Урлаг, уран сайхны хөтөлбөр

КНХС-ийн Урлаг, уран сайхны хөтөлбөр нь гараар эсгий урлал хийх, төрөл бүрийн бүжиг сурах гэх мэт олон авьяас, сонирхлоо хөгжүүлэх боломжийг олон хүүхдүүдэд олгодог бөгөөд тэдний хувь хүний өвөрмөц шинж чанар, сонирхолд нийцүүлэн төрөл бүрийн бүтээлч үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү хөтөлбөрөөр зорилтот бүлгийн хүүхдүүдийг аюулгүй бөгөөд дэмжлэг, хайраар дүүрэн орчинд өөрсдийн төсөөлөл, бүтээлч чадвараа нээн илрүүлэх, өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэл, нийгмийн ур чадвараа хөгжүүлэхэд нь урлагийн гайхамшигтай хүч чадлыг ашигладаг. 

Хөх тэнгэр цэцэрлэг

Хөх тэнгэр цэцэрлэг нь Нархан гэр хотхоны ойролцоох захын дүүрэгт амьдардаг сургуулийн өмнөх насны, ихэвчлэн 1-6 насны хүүхдүүдийн боловсрол, сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих зорилготой юм. Энэхүү хөтөлбөр нь амьжиргааны баталгаажих түвшин доогуур айл өрхийн хүүхдүүдэд нийгэм, сэтгэл санааны хувьд хөгжих аюулгүй, аз жаргалтай орчинг бий болгож өгдөг. Мөн тэдэнд бичиг үсэг, тоо бодох чадварыг эзэмшүүлэх цаашлаад бага сургуульд ороход нь бэлтгэхэд анхаарч байна. Түүнчлэн энэхүү цэцэрлэг нь эдгээр бага насны хүүхдүүдэд эрүүл дадал зуршил, өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх, бүтээлчээр сэтгэх чадварыг эзэмшүүлэхэд тусалдаг.

Спортын хөтөлбөр

КНХС-ийн Спортын хөтөлбөр нь эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд спортоор хичээллэх, эрүүл байх, багаар ажиллах чадварт суралцах, нийгмийн ур чадвараа сайжруулах, өөртөө итгэлтэй болох, ямар ч нөхцөлд өөрийгөө хамгаалах чадвартай болгоход тусладаг. КНХС нь спортоор дамжуулан эмзэг бүлгийн хүүхдүүд илүү их чадваржиж, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж, аз жаргалтай, өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх чадвартай бие даасан иргэн хүн болон төлөвшиж чадна гэдэгт итгэл дүүрэн байдаг. Урлаг спортоор хичээллэхгүйгээр боловсрол эзэмшинэ гэдэг нь цогц боловсрол биш гэдэгт бид итгэдэг.

Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр

Монгол дахь КНХС-ийн Хүүхэд Ивээн Тэтгэх Хөтөлбөр нь нэн эмзэг хүүхдүүд тэдний гэр бүлд хэрэгцээтэй байгаа санхүүгийн болон нийгмийн тусламж дэмжлэг үзүүлэн ажилладаг. Үүний зорилго нь эдгээр айл өрхүүдийг бусдын тусламжгүйгээр, зөвхөн өөрсдийн хүчээр амьдралын чанараа сайжруулж, илүү чадамжтай болгоход оршдог.

Боловсролын тэтгэлэг олгох хөтөлбөр

Монгол дахь КНХС-ийн Боловсролын тэтгэлэг олгох хөтөлбөр нь төлбөрийн чадамжгүй өрхүүдийн хүүхдүүдэд ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон их дээд сургуульд суралцах тэтгэлэг олгож, тасралтгүй суралцах боломжийг бүрдүүлдэг. Ингэснээр хүүхэд боловсролын тогтолцооны үр шимийг бүрэн хүртэх боломжтой болно. Боловсролын тэтгэлэх олгох хөтөлбөр нь Улаанбаатар хот болон ойр орчмын хөдөө орон нутгаас ирсэн шалгуур хангасан оюутнуудад тэтгэлэг олгодог.

Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллага дахь Боловсрол хөтөлбөр

Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллага (хуучнаар хүүхдийн хорих анги) дахь Боловсрол хөтөлбөр нь тус байгууллагад хүмүүжиж буй хүүхдүүдэд боловсрол олгохоос гадна сэтгэл санааны эрүүл мэндийг нь дэмжих нөхцөл бололцоо, үйлчилгээ, зөвлөгөө, халамжаар хангадаг бөгөөд суллагдан гарсаных нь дараа ядуурал, гэмт хэргийн тойргийг таслан зослооход шаардлагатай мэргэшил, ур чадварыг эзэмшүүлэх боломжийг олгодог. Боловсрол хөтөлбөр нь Монгол Улсын насанд хүрээгүйчүүдийн хорих байгууллагын тогтолцоог шинэчлэн сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энэ нь тус улсын өсвөр насны гэмт хэрэгтнүүдийн талаарх ойлголт, арга барилыг үндсээр нь өөрчлөхөд түлхэц үзүүлсэн.

Social media & sharing icons powered by UltimatelySocial

Join our community

Don’t miss our latest news, upcoming events, campaigns, and activities.

You have Successfully Subscribed!