Хүүхдүүдтэй танилцах

КНХС нь жил бүр олон мянган хүүхдэд хүрч ажилладаг бөгөөд бүгд өөр өөрсдийн амжилтын түүхийг бүтээсээр байна.

“Үнэлж баршгүй эр зориг, сэтгэлийн хат гаргасны хүчинд хүүхдүүд маань ядуурлаас өөрсдийгөө аварч, асар их бэрхшээлийг даван туулж, ихэнх нь зөвхөн өөрсдийнхөө төлөө бус тэдний гэр бүл, ирээдүй хойч үеийнхээ төлөө ядуурлын тойргийг эвдэж, бахархалтайгаар амьдарч байна. КНХС боломж бололцоо бүрдүүлдэг бол хүүхдүүд өөрсдөө хамгийн гол ачааг үүрч гардаг нь бидний эрхэм зорилгын үндэс суурь юм. Хүүхэд бол биднийг урагшлуулах хөдөлгөгч хүч, хүсэл тэмүүлэл билээ”

– КНХС-ийн гүйцэтгэх захирал Хеленита Нобле –

Баогийн амжилтын түүх

Бао хүүгийн амжилттай менежер болсон түүх

1991 онд Вьетнам улсын Хо Ши Мин хотод Кристина гудамжинд сонин зардаг Бао хүүтэй таарсан. Баогийн хувьд амьдралынх нь хүнд хэцүү нөхцөл байдал, найзууд нь ядуурлаас болж үхэж байгаа нь энгийн үзэгдэл мэт болсон байв. Кристинатай уулзсанаас хойш түүний амьдрал эрс өөрчлөгдсөн. КНХС нь түүнд бие болоод сэтгэл зүйн хувьд дэмжлэг үзүүлсэн ба тэрээр сангийн боловсролын тэтгэлэг олгох хөтөлбөрт хамрагдаж өөрийн хүссэн мэргэжлээр Ирланд улсын нийслэл Дублин хотод Зочид буудлын менежмент чиглэлээр суралцах 3 жилийн тэтгэлэг авсан.

Тэрээр КНХС-ийн тусламжтайгаар авсан боловсролын ачаар Вьетнамд эргэн ирээд таван одтой амралтын газар болон хэд хэдэн дээд зэргийн зочид буудалд менежерээр ажилласан.
Бао одоо эхнэр хүүхдийн хамтаар Хо Ши Мин хотод аз жаргалтай амьдарч байна. Тэрээр зөвхөн өөрийнхөө төдийгүй ирээдүй хойч үеийнхээ ядуурлын тойргийг эвдэж чадсан юм. Бао өнөөг хүртэл КНХС-ийн гэр бүлийн эрхэм гишүүн хэвээр байгаа. Энэхүү зураг нь 2019 онд Бао болон Кристина Ноблийн ууган охин КНХС-ийн гүйцэтгэх захирал, Хеленита Ноблийн хамт авахуулсан зураг юм.

Нгокийн амжилтын түүх

7 сартай төрсөн Нгок охины түүх

Нгок бол маш идэвхитэй охин. Түүнтэй уулзсан хүмүүс түүнийг ердөө гурван жилийн өмнө хаана, хэрхэн амьдарч байсныг нь сонсвол итгэж чадахгүй байх. Нгок нь дутуу төрж, эмнэлэгт орхигдсон хүүхэд байсан ба тэрээр хоёр настайдаа хоол тэжээлийн дутагдалтай, тархины саажилттай гэсэн оноштой үедээ Нархан нийгмийн эрүүл мэндийн төвд ирж эрчимт эмчилгээ хийлгэсэн.
Хэл ярианы болон хөдөлгөөний бэрхшээлтэй бүрэг ичимхий Нгок охин хөдөлгөөнтэй, аливааг таньж мэдэх хүсэл тэмүүлэлтэй, дуулах дуртай охин болохын тулд урт замыг туулсан. Тэрээр одоо хүртэл хэл ярианы хичээл болон физик эмчилгээнд хамрагдсаар байгаа бөгөөд биеэ даасан, амжилттай иргэн болох нь гарцаагүй юм.

Энхболдын амжилтын түүх

Энхболд хүүгийн өөрийн гэсэн гэр оронтой болсон түүх

Арван дөрвөн настай Энхболд хүү хүнд хэцүү амьдралыг туулсан. Түүнийг зургаан нас хүрэхээс өмнө эцэг эх нь нас барж эхээс тавуулаа үлдсэн. Түүний гэр бүл хүндхэн амьралыг туулсан бөгөөд КНХС-ийн нийгмийн ажилтан гэр эргэлтээр очиж нөхцөл байдлын үнэлгээ хийснээр амьдарч байгаа гэрийг нь иж бүрнээр нь солих шаардлагатай гэж үзсэн. Учир нь тэдний гэрийн бүх зүйл нь муудаж нурах аюулд хүрсэн байв.
Хүйтний эрч чангарч, өвөл ойртож байгаа энэ үед сангийн нийгмийн ажилтнууд Энхболдын гэр бүлийн эрүүл мэнд, сэтгэл санааны байдалд ихээр санаа зовниж байсан ч нэгэн хандивлагчийн сайхан сэтгэлээр энэ гэр бүлд иж бүрэн тавилгатай дөрвөн ханатай гэрийг 10-р сард олгохоор болж КНХС-ийн хамт олон шинэ гэр барихад нь тусласан. Шинэ гэртэй болж байгаадаа тэд маш их баяртай байсан.
Шинэхэн тавилгатай гэрээ хараад хүүхдүүдийн сэтгэл маш их догдолж байв. Энхболд хичээл хийх ширээтэй болсондоо итгэж чадахгүй байлаа. Тэрээр “-Би гэрийн даалгавраа үргэлж газар сууж хийдэг байсан. Харин одоо өөрийн гэсэн хичээл хийх ширээтэй болсон болохоор би гэрийн даалгавраа үнэхээр сайн хийх болно” хэмээн хүүхдийн сангийн ажилчдад хэлж байв. Тэд одоо хамтдаа дулаан, аюулгүй орчинд амьдрах боломжтой болж ирээдүйдээ илүү их итгэх болсон.
Social media & sharing icons powered by UltimatelySocial

Join our community

Don’t miss our latest news, upcoming events, campaigns, and activities.

You have Successfully Subscribed!