ОЛОН НИЙТИЙГ ЧАДАВХЖУУЛАХ

Зорилтот бүлгийн иргэдийг тогтвортой ирээдүй
рүү чиглүүлэх

VIETNAM

“Sunshine” охид, хөвгүүдийн хотхон

Хөвгүүдийн “Sunshine” хотхон болон охидын “Sunshine” хотхон нь өлсгөлөн, хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөг, хүний наймаа, хүчирхийлэлд байнга өртдөг эсвэл өртөх өндөр эрсдэлтэй гудамжны болон гэрээсээ зугатсан хүүхдүүдэд аюулгүй, халамж асаргаа бүхий орчныг бүрдүүлдэг. Эдгээр хотхонууд нь хүүхэд гэмтэл шархаа даван туулах, эмчлэхэд нь туслах сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өндөр чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, боловсрол, дэмжлэг үзүүлэх замаар тэдэнд нийгэмд бие даан амьдрах боломжийг олгодог.

Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн Тай Нинь (Tay Ninh) асрамж халамжийн төв

Тай Нин харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн төв нь хүүхдүүдэд урт хугацааны асрамж, хоол хүнс, эрүүл мэнд, боловсрол (ерөнхий боловсрол, нөхөн сэргээх, амьдрах ухааны сургалт гэх мэт), чөлөөт цаг, мэргэжлийн сургалтад хамруулах үйлчилгээ үзүүлдэг асрамж болон боловсролын төв юм. Тай Нин төв нь Тай Нин муж дахь харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд үйлчилгээ, дэмжлэг үзүүлдэг цорын ганц байгууллага юм.

Бичил санхүүгийн зээлийн хөтөлбөр

КНХС нь жижиг бизнесүүдэд санхүүгийн хүртээмжийг бий болгох замаар ядуу иргэдэд дэмжлэг үзүүлэх, тэдэнд хөл дээрээ босоход нь туслах зорилгоор бичил санхүүгийн зээлийн хөтөлбөрийг эхлүүлсэн. Зээлдэгч нар авсан зээлээрээ цагаан будааны тариалалт, амины газар тариалан, мал аж ахуй, жижиглэнгийн худалдаа зэрэг бичил аж ахуйн нэгж байгуулах, өргөжүүлэхэд ашигладаг. Зээлийн 3 жилийн хугацаа дуусахад зээл нөхөн төлөгдөж, үүнийг цаашиад орон нутгийн бусад ядуу өрхөд зээл олгоход ашиглах замаар эргэх холбоотой ашиглана. Өнөөдрийг хүртэл олгосон зээл нь ядуу өрхүүдийн орлогыг нэмэгдүүлж, эмэгтэйчүүдийг чадавхижуулж, зээл авах нэг шалгуур болох хүүхдийн сургуулийн ирцийг хангах боломжийг бүрдүүлж байна.

Хөдөө, орон нутгийн Ус хөтөлбөр

Бохирдолтой ус, ариун цэврийн шаардлага хангаагүй байдал нь холер, суулгалт, цусан суулга, гепатит А, хижиг, полиомиелит зэрэг өвчний халдвар дамжих эрсдэлийг эрс нэмэгдүүлдэг. Вьетнам улсад сүүлийн жилүүдэд усан хангамжаа сайжруулахад томоохон ахиц дэвшил гарсан хэдий ч уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Вьетнамд хур тунадас багасч, цэнгэг усны давсжилт ихэссэн. Манай “Хөдөө, орон нутгийн цэвэр ус” хөтөлбөр нь усаар дамждаг өвчлөлийг устгах зорилгоор анх хэрэгжиж эхэлсэн..

Унадаг дугуйн хөтөлбөр

Унадаг дугуйн хөтөлбөр нь нэн ядуу өрхийн хүүхдүүдэд дугуйн иж бүрдэл, дуулгаар хангаж, замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалтад хамруулдаг. Унадаг дугуй нь хүүхдүүдэд, тэр дундаа хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдэд сургууль руугаа явах тээврийн хэрэгсэл болдог. Тиймээс хүүхдүүдийг унадаг дугуйтай болгосноор сургуулийн ирц нэмэгдэж, сургууль завсардалт буурснаар боловсролын үр дүн сайжрах томоохон давуу талтай байдаг.

Хөдөө, орон нутагт цэцэрлэг барих хөтөлбөр

КНХС нь тус улсын бололцоо дутмаг бүс нутагт бага насны хүүхдийн боловсролыг дэмжих зорилгоор “Хөдөө, орон нутагт цэцэрлэг барих” хөтөлбөрийг эхлүүлсэн. Энд бага насны хүүхдийг аз жаргалтай, аюулгүй асран хамгаалах боломжийг бүрдүүлдэг.

Хөрөнгө оруулалтын (Капитал) төслүүд

КНХС-ийн Капитал төслүүд нь Вьетнамын өмнөд болон төв өндөрлөг мужуудын ядуу, алслагдсан хөдөө тосгоныг цэцэрлэг, эмнэлгийн газар, олон нийтийн амралт зугаалгын бүс, усан хангамж, бичил санхүүгийн зээл болон бусад хэрэгцээ шаардлагатай байгууламжаар хангадаг.

MONGOLIA

“Нархан” асрамж халамжийн төв

“Нархан” асрамж халамжийн төв нь ядуурал, хүчирхийлэл, хэт хайхрамжгүй байдалд бага насаа өнгөрүүлж буй хүүхдүүдийг түр хоргодох байр, байнгын гэр орноор хангадаг. Энэхүү “гэр хотхон” нь эдгээр хүүхдүүдэд аюулгүй, аз жаргалтай, түшигтэй гэр орон болж, тэднийг хайр, хүндлэл дунд өсгөх зорилготой. Гэр хотхон бол хүүхдүүд шим тэжээлтэй хоол идэж, хотхоны мэргэжлийн ажилтнуудаас зөвлөгөө авч, зан чанараа хөгжүүлж, хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгодог хайраар дүүрэн орчин юм. Энд оршин суугаа хүүхдүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө авч, ойр орчмын сургуулиудад суралцахаас гадна насандаа тохирсон мэргэжлийн болон амьдралын ур чадварын сургалтад хамрагдаж, Сангийн Урлаг, уран сайхан болон Спортын хөтөлбөрөөр дамжуулан олон төрлийн хобби, сонирхлоо хөгжүүлэх боломжтой байдаг.

Гэр олгох хөтөлбөр

Гэр олгох хөтөлбөр нь орон гэргүй байгаа, мөн орон гэргүй болох эрсдэлтэй, аюултай бөгөөд амьдрах боломжгүй нөхцөлд амьдарч буй гэр бүлүүдийг халуун дулаан, аюул эрсдэлгүй, бүрэн тавилгатай гэрээр хангадаг. Ийнхүү амьдралын түвшинг нь дээшлүүлснээр тэдгээр гэр бүлд цоо шинэ амьдралын баталгаа, итгэл найдвар бий болгодог.

success stories

Social media & sharing icons powered by UltimatelySocial

Join our community

Don’t miss our latest news, upcoming events, campaigns, and activities.

You have Successfully Subscribed!