ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД

ЕРӨНХИЙ

КНХС Вьетнам болон Монгол улсад хэр удаан ажиллаж байгаа вэ?

КНХС нь 1989 онд Вьетнамд, 1997 онд Монгол улсад байгуулагдсан бөгөөд хоёр улсад хамгийн урт хугацаанд үйл ажиллагаа явуулж буй олон улсын төрийн бус байгууллагуудын нэг юм. КНХС-ийн түүх хэрхэн эхэлсэн талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

КНХС хаана ажилладаг вэ?

Вьетнамд КНХС нь Хо Ши Мин хот болон түүний ойр орчмын дүүргүүд болон Өмнөд Вьетнамын Донг Най, Тай Нин, Киен Гианг, Донг Тап, Бен Тре, Ка Мау, Вин Лонг, Лонг Ан зэрэг мужуудад ажилладаг.

Монголд КНХС нь нийслэл Улаанбаатар хотын есөн дүүрэг болон Эрдэнэт, Дархан, Налайх, Багануур зэрэг бусад хот, дүүргүүдээс гадна Булган, Төв, Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг.

КНХС ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

КНХС нь гэмт хэргийн болон арилжааны чанартай мөлжлөг, хүний наймаа, хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй, хүнд нөхцөлд амьдарч буй зорилтот бүлгийн хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлдэг. Үүнд яаралтай болон урт хугацааны хоргодох байр, эмнэлгийн тусламж, хоол тэжээлээр хангах, боловсрол, мэргэжлийн сургалт олгох, ажилд зуучлах зэрэг олон үйл ажиллагаа багтана.

Мөн бид Олон нийтийг чадавхжуулах хөтөлбөрүүдээрээ дамжуулан хүүхэд, гэр бүлүүдэд тогтвортой ирээдүй бий болгох үүднээс цогц дэмжлэг үзүүлдэг. Ингэхдээ хувь хүний хөгжлийг дэмжсэн тогтвортой, үр өгөөжтэй орчныг бүрдүүлж, ядуурлыг үндсээр нь арилгахад урт хугацаанд төвлөрөн ажиллаж байна. Манай төсөл, хөтөлбөрүүдийн талаар эндээс дэлгэрэнгүй үзнэ үү.

КНХС-ийн төсөл хөтөлбөрүүд үр дүнтэй юу?

Маш үр дүнтэй гэдгийг бид итгэл дүүрэн хэлнэ. Зорилгодоо хүрэх, төслүүдээ тогтмол үнэлж байхын тулд бид хийж буй бүх ажил, үйлчилгээндээ нарийн хяналт тавьдаг. Бид олон улсын жишигт нийцсэн тусламж үйлчилгээг хүүхэд, олон нийтдээ хүргэж, аз жаргалтай, сэтгэл санааны хувьд эрүүл, бие даасан амьдралаар амьдрахад нь дэмжлэг үзүүлэх, чадавхжуулах зорилгоор тэдэнтэй урт хугацааны харилцаа тогтоож ажилладаг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд амьдрал нь эерэгээр өөрчлөгдөж, хувь хүн болтлоо өсч хөгжсөн олон мянган хүүхдүүд бол КНХС-ийн гаргасан амжилтын амьд гэрчүүд юм. Бидний амжилтын зарим түүхтэй эндээс танилцана уу.

Хүрч ажилладаг хүүхэд, олон нийтээ хэрхэн сонгодог вэ?

КНХС харамсалтай нь тусламж хэрэгтэй бүх хүүхэд, олон нийтэд тусалж чадахгүй тул манай нийгмийн ажилтнууд, эрүүл мэнд болон олон нийт хариуцсан чадварлаг багууд нь орон нутгийн түншүүдтэйгээ (тухайн төслөөс хамаарч) хамтран аливаа мөлжлөг, хүчирхийлэлд өртөх хамгийн өндөр эрсдэлтэй хүүхэд, гэр бүлүүдийн амьдралын нөхцөл байдалд үнэлгээ хийдэг. Та бидэнтэй нэгдснээр үүнээс олон хүмүүст нэн хэрэгцээтэй тусламж үзүүлж чадна. Бидний үйлсэд хэрхэн нэгдэж болох талаар эндээс харна уу.

Би КНХС-д зочилж болох уу?

Та Вьетнам болон Монгол дахь манай Үйл ажиллагааны оффисууд дээр хүрэлцэн ирж, бидний ажилтай биечлэн танилцаж болно. Бидний өдөр тутмын ажил болон асрамжид байгаа хүүхдүүдэд аль болох нөлөөлөхгүйн тулд бидэнтэй урьдчилж цаг товлоно уу. КНХС нь хүүхэд хамгааллын үүднээс хүүхэд амьдарч буй асрамж халамжийн төвийн хаягаа ил зарладаггүй.

Манай Хо Ши Мин хот дахь “Sunshine” төв болон Улаанбаатар дахь “Нархан” гэр хотхонд зочлохдоо Даваагаас Баасан гарагуудад өглөөний 09:00 цагаас цаг товлох боломжтой. Доорх маягтыг энд бөглөх, эсвэл mailto:visits.vn@cncf.org и-мэйл хаягаар хүсэлт илгээнэ үү. Манай багийн ажилтан зочлох огноо, цагийг баталгаажуулахын тулд тантай холбогдох болно.

КНХС-д байгууллагын шугамаар зочилж болох уу?

Байгууллагын хандивлагчид болон ивээн тэтгэгчид Вьетнам, Монгол дахь манай гол төслүүд эсвэл өөрсдийн дэмжиж буй бусад тодорхой төслүүдтэй чөлөөтэй ирж танилцаж болно. Байгууллагын түншлэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах эсвэл csr@cncf.org хаягаар бидэнтэй холбогдоно уу.

КНХС-д сургуулийн шугамаар зочилж болох уу?

Сургуулийн шугамаар анги хамт олонтойгоо манай үйл ажиллагаатай танилцсанаар сурагч, оюутнууд бусдад туслахын ач холбогдлыг ойлгож, олон улсын сургуулиуд КНХС-тай танилцах, соёлын солилцоо бий болгох, мөн сангаас хэрэгжүүлж буй төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна. Мөн Вьетнам болон Монголын хүүхдүүдэд тулгардаг асуудал, бэрхшээлийг ойлгох, эдгээр хүндрэлийг арилгахад туслах үүднээс КНХС-с үзүүлж буй үйлчилгээний талаар мэдээлэл авах давуу талтай юм. Дэлгэрэнгүй мэдээллийг vietnam@cncf.org хаягаар авна уу.

КНХС-д зочлоход төлбөр авдаг уу?

Байгууллага, ганцаарчилсан болон сургуулийн айлчлалыг бид баяртайгаар хүлээн авдаг. Гэвч энэ үеэр Сангаас зайлшгүй зардал гарах тул ашгийн бус байгууллагын хувьд бид ийм зардлыг үргэлж өөрсдөө хариуцах боломжгүй юм. Төлбөр нь айлчлалын төрлөөс хамаарах бөгөөд манай мэргэшсэн баг хүсэлтийн дагуу холбогдох мэдээллийг өгөх болно. Айлчлалын төлбөр нь дараах шалтгааны улмаас үүсдэг. Үүнд:

  • Манай хүүхэд хамгааллын бодлогын дагуу айлчлалын турш хүүхдүүдтэй харилцах үед бид зочдын тооноос хамаарч хоёр зочин бүрт нэг багийн гишүүн томилох үүрэгтэй байдаг. Заримдаа нэмэлт хүн хүч ашиглах, илүү цагаар ажиллуулах шаардлага гардаг гэсэн үг юм.
  • Бид эрх бүхий байгууллагууд болон хүүхдүүдийн гэр бүлийн гишүүдийн гарын үсэгтэй зөвшөөрөл авах ёстой байдаг бөгөөд энэ нь цаг хугацаа, нөөц бололцоо шаарддаг.
  • Мөн бид дотоод бодлогынхоо дагуу тухайн төслийн менежерүүд болон хүүхэд хамгааллын ажилтныг айлчлалын үеэр байлгадаг.
  • 10-аас дээш хүнтэй айлчлалын үеэр тухайн оронд суугаа манай Үйл ажиллагааны захирал хүүхэд хамгааллын бодлогын дагуу мөн байх ёстой.
  • Мөн аливаа ажилтан айлчлалын үеэр ажиллах бол хүүхдүүдийнхээ өдөр тутмын хуваарийг өөрчлөх шаардлагатай болно.
  • Мөн дээрх зардлаас гадна илүү гарсан мөнгийг хүүхэд, олон нийтэд чиглэсэн үндсэн төслүүдээ үргэлжлүүлэх үүднээс асрамжид байгаа хүүхдүүд болон Санд шууд хандив болгон оруулахыг эрмэлздэг.

 

 Айлчлалын төлбөрийн талаар vietnam@cncf.org хаягаар бидэнтэй холбогдоно уу.

КНХС өнчин хүүхдийн асрамжийн газар мөн үү?

КНХС өнчин хүүхдийн асрамжийн газар огт биш. Манай Сан Вьетнам болон Монгол улсад нийт 15 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд тэдгээрийн ихэнх нь өнчин, орхигдсон хүүхдүүдэд дэмжлэг үзүүлдэг боловч эдгээр төслүүд нь асрамжийн газар биш юм. КНХС-ийн төсөл хөтөлбөрүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

КНХС дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг уу?

КНХС-ийн үйл ажиллагааны төвүүд нь зөвхөн Вьетнам, Монгол улсад байрладаг. Эдгээр үйл ажиллагааны төвүүдээс гадна бид дараах орнуудад хөрөнгө босгох үйл ажиллагаа явуулж, хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийг ерөнхийд нь хянадаг: Австрали, Франц, Хонконг, Ирланд, Итали, Шинэ Зеланд (Австрали дахь төвөөр дамжуулан), Арабын Нэгдсэн Эмират Улс, АНУ, Их Британи. Эдгээр орнуудын холбогдох ажилтантай энд дарж холбогдоно уу.

ХАНДИВ ӨГӨХ

Би хандивынхаа татварын хөнгөлөлтийг буцаан авах боломжтой юу?

Хэрэв та КНХС-ийн хөрөнгө босгох төв байрладаг улсад байгаа бөгөөд банкны шилжүүлгээр хандив өгөх бол бол татвараа буцааж авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол тухайн хандив цуглуулах төвтэй энд дарж шууд холбогдоно уу. Хэрэв та Австрали эсвэл Шинэ Зеландаас хандив өгч байгаа бол Глобал Хөгжлийн Группээр дамжуулан татварын хөнгөлөлтөө DONATE гэсэн үндсэн хуудсаар автоматаар авах боломжтой.

Би КНХС-д хувцас, тоглоом болон түүнтэй төстэй зүйлс хандивлаж болох уу?

КНХС-д хандив тусламж үргэлж шаардлагатай байдаг бөгөөд бид тусламж хэрэгтэй байгаа хүүхдүүд, гэр бүлүүдэд хандивыг тэр даруй тараадаг. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

КНХС-ИЙН ХҮҮХЭД ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨР

Би хүүхэд ивээн тэтгэж болох уу, хэрэв тийм бол яаж ивээн тэтгэх вэ?

КНХС-ийн Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр нь хүүхэд, цаашлаад бүхэл бүтэн гэр бүлийнх нь амьдралд шууд нөлөөлж, эерэг өөрчлөлт авчрах боломжийг дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст олгодог. Яг одоо энэхүү өөрчлөлтийг авчирч, мөн бусад ивээн тэтгэх боломжуудын талаар эндээс дэлгэрэнгүй уншина уу.

КНХС-Д САЙН ДУРЫН АЖИЛ ХИЙХ

КНХС сайн дурынхан ажиллуулдаг уу?

Тийм ээ, олон зуун хүн аль хэдийн бидэнтэй нэгдсэн бөгөөд та ч бас боломжтой. Манай үйл ажиллагаа явуулж буй орнууд болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа хөрөнгө босгох төвүүдийн аль алинд сайн дурынхны дэмжлэг үргэлж хэрэгтэй байдаг. Яг одоо эндээс илүү дэлгэрэнгүйг авна уу.

Social media & sharing icons powered by UltimatelySocial

Join our community

Don’t miss our latest news, upcoming events, campaigns, and activities.

You have Successfully Subscribed!