Эрүүл мэнд
Чанартай, нэн шаардлагатай эрүүл мэндийн
тусламж үйлчилгээний хүртээмж
VIETNAM
Нархан нийгмийн эрүүл мэндийн төв
“Нархан”нийгмийн эрүүл мэндийн төв (SSMC) нь Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн эхлэл бөгөөд тус сангийн тэргүүлэх төсөл хэвээр байна. SSMC-ийн анхны зорилго нь өөрчлөгдөөгүй хэвээр байгаа нь Хо Ши Мин хот болон ойролцоох бүс нутгийн өнчин болон нэн ядуу хүүхдүүдэд олон улсын жишигт нийцсэн нэгдүгээр зэрэглэлийн тусламж үйлчилгээ үзүүлэх явдал юм. Тус төв нь эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд өндөр чанартай цогц тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд энэ нь тэдэнд бие бялдар, мэдрэхүй, оюун ухаан, сэтгэл зүй, нийгмийн хувьд бүрэн төлөвшсөн бие хүн болох боломжийг бүрдүүлж өгдөг.
Эмнэлгийн тусламжийн хөтөлбөр (MAP) нь Вьетнам дахь зорилтот бүлгийн хүүхдүүдэд нэн шаардлагатай эмнэлгийн болон санхүүгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэдэг. Ирландын “Хатан хааны мэс засалчдын коллеж”, “Operation Childlife” (“Хүүхдийн амь нас ажиллагаа” хөтөлбөр)-тэй хамтарсан Эмч солилцооны хөтөлбөр (MEP) нь дэлхийн жишигт нийцсэн, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг Вьетнам улсад авчрахын зэрэгцээ Вьетнам улсаас орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг Ирландад урьж суралцуулдаг.
MONGOLIA
Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр
Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд сангийн асрамжинд байдаг эрсдэлт бүлгийн хүүхдүүд, хамаарал бүхий иргэд болон олон нийтэд мэргэжлийн эрүүл мэндийн үзлэг, эмчилгээ, яаралтай тусламжийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг.




































































