КНХС-д зориулж Хандив Босгон

Хүүхдүүдийн амьдралыг өөрчлөхийн төлөө бялуу хийж, олон км алхаж, ууланд авирч, хүлээн авалт зохион байгуулж, содон үйл ажиллагаа зохион байгуулж, өөр өөрсдийн хэв маягаар бүжиглэсэн бидний ер бусын дэмжигчидгүйгээр КНХС-ийн аль ч ажил бүтэхгүй байх байсан.

Хандив босгох аянгаа өнөөдөр эхлүүл

Нобле сорилтод нэгдэх

Дэлхийн өнцөг булан бүрээс өөрчлөлт хийхээр нэгдсэн манай нийгэмлэгт нэгдээрэй. Таны дэмжлэг амьдрал өөрчлөх хүчтэй.

КНХС-ийн хандив босгох үйл ажиллагааны нөлөө!

Нэг хүн өөрчлөлт хийж чадна.
Та өөрчлөлт хийж чадна.
Таны дэмжлэг юу хийж чадахыг эндээс харна уу.

Хүүхдийн нэг сарын боловсролыг олгодог

Өвчтэй, өнчин, хаягдсан хүүхдийн амийг аврах эм, сар бүр олгодог

Гэмтлийн улмаас зовж шаналж буй хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө тусламж өгдөг

4 сурагчийн сурах бичиг, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас олгодог

Нэгэн гэр бүлийн бүхэл бүтэн сарын хоол хүнсний хангамжыг олгодог

Өвлийн хөнжил, хувцас гэх мэт нэгэн гэр бүлийн нэн шаардлагатай байгаа хэрэгцээг хангана

Онцлох хандив босгогчид

КНХС-ийн Хүүхдийн элч нар

КНХС-д зориулан хандив босгож, тусламж хамгийн их шаардлагатай байгаа хүмүүсийн амьдралд ямагт хувь нэмэр оруулсаар ирсэн гайхалтай элч нарыг жишээ болгон та бүхэнд танилцуулж байна.

Ирланд улсын сайхан сэтгэлт иргэд КНХС-д хөрөнгө босгохын тулд Дублин хотын алдарт Графтон гудамжинд жил бүр зохиогддог “Cyclathon”-д (дугуйн уралдаан) Дублинаас Вьетнам хүртэлх зайг дугуйгаар туулсан. Энэ үеэр Кристина Нобле өөрөө цугларсан олны дунд нэгдэж, оролцогчдыг дэмжсэн юм. Оролцсон бүх хүмүүстээ КНХС-ийн “Нархан” хүүхдүүдэд зориулсан хандив цуглуулах энэхүү онцгой арга хэмжээнд гар бие оролцсонд гүнээ талархал илэрхийлье.

Ирландын Дублин хотоос эдгээр гайхалтай эмэгтэйчүүд гүйлтийн гутлаа өмсөж, КНХС-д хандив цуглуулахын тулд “VHI Эмэгтэйчүүдийн мини марафон” гүйлтэд оролцсон. Ямар ч нөхцөлд марафонд гүйх нь маш их эрч хүч, эр зориг, хүсэл тэмүүлэл шаарддаг бөгөөд хамгийн хэрэгцээтэй хүмүүст нь спортоор дамжуулан тусламжийн гараа сунгасан бүх хүмүүст талархал илэрхийлье.

Английн Робертсбриж хотын эдгээр гайхалтай эмэгтэйчүүд сүүлийн 13 жилийн турш өөрийн гараар хийсэн пирог, бялуу, чанамал, төрөл бүрийн эд зүйлс жил бүр зарж борлуулан, КНХС-д хөрөнгө босгож ирсэн. КНХС болон хүүхдүүдийг цаг ямагт дэмждэгт баярлалаа. Та бүхний хувь нэмрийн ачаар Сангийн хүмүүнлэгийн ажил тасралтгүй үргэлжилсээр байгаа билээ.

Энэхүү үлгэр дууриалал болсон аав, охин хоёр дэлхийн хамгийн хуурай цөл болох Чилийн Атакама цөлөөр аялангаа КНХС-д хөрөнгө босгохоор шийджээ. Атакама цөл нь Андын нуруунаас баруун зүгт Номхон далайн эрэгт орших 1000 км газар нутгийг хамарсан Өмнөд Америкийн цөлийн өндөрлөг газар юм. Өдөртөө аагим халуун, шөнөдөө -15 хэмийн тэсгэм хүйтэнд аялсан уг гэр бүлээр КНХС маш их бахархаж байна!

1 машин, 2 хүн, 22 улс. “Serendipity” баг КНХС-д туслахаар 2018 оны Монгол Ралли уралдааныг амжилттай дуусгалаа. Монгол Ралли бол уулс, элсэн цөл, хүнд хэцүү замуудыг туулж 10,000 бээрийн аялалаас бүрдэх манай гараг дээрх хамгийн агуу адал явдалт автомашины уралдаануудын нэг юм. Зураг дээр энэхүү гайхалтай багийг КНХС-ийн Улаанбаатар хот дахь “Нархан” гэр хотхоны хүүхдүүд, ажилчид угтан авч байна.

Английн Лондон хотоос насан туршийн найзууд болох Харри, Гай, Алекс нар КНХС-д хөрөнгө босгохын тулд 5380 метрийн өндөрт орших Эверестийн эхлэл баазыг эзэгнэхээр Непал улс руу аялахаар шийджээ. Найзууд эцсийн зорьсон газраа амжилттай хүрэхийн тулд холын хол газар нутгийг туулж, хатуу ширүүн цаг агаарыг сөрөн явсан юм. Эверест багийн хамт олонд баярлалаа, хүүхдүүд маань аялагч ах эгч нартайгаа холбоотой хэвээр байна.

Манай элч Жереми Корнер бугуйгаа хугалсан ч мотоциклоор говь цөлийг амжилттай туулахын тулд бүхий л саад бэрхшээлтэй нүүр тулж, түүнийг даван гарсан. Жереми зөвхөн эцсийн зорьсон газартаа хүрэх чин хүсэл эрмэлзэлийнхээ ачаар гэмтсэн ч гэсэн энэхүү хүчин чармайлтынхаа үр дүнд туслалцаа үзүүлсэн Монголын нийслэл Улаанбаатар дахь КНХС-ийн “Нархан” гэр хотхон дахь хүүхдүүдтэйгээ уулзаж чадсан юм.

Зураг дээрх манай гайхалтай 96 настай хатагтай Такер олон жилийн турш Монгол дахь хүүхдүүдэд маань КНХС-ийн нэрийн гар сүлжмэл ноосон хувцас илгээж байна. Өвөл -40 хэм хүртэл буурдаг Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл юм. Хүүхдүүдийг маань дулаацуулахын төлөө олон жил шаргуу хөдөлмөрлөсөн хатагтай Такер танд баярлалаа.

2019 онд Сабрина Вьетнамын Хо Ши Мин хот дахь КНХС-ийн “Sunshine” асрамж халамж, эрүүл мэндийн төвд сайн дурын ажил хийхээр ирсэн бөгөөд ингэснээр түүний Сангийн төлөө сэтгэл зүрхээ зориулсан он жилүүд эхэлсэн юм. Энэ жил тэрээр тус төвийн хүүхдүүдэд хандив цуглуулахад нь туслах зорилгоор Английн Лондон хотод Вьетнам улсын соёлын сэдэвтэй оройн зоогны клуб зохион байгуулсан. Хайрт сайн дурын ажилтандаа баярлалаа, удахгүй эргэж ирээрэй.

Ашгийн бус байгууллагуудад зориулсан 101 хөрөнгө босгох санаа: www.causevox.com/fundraising-ideas гэх мэт
хөрөнгө босгох санаа олоход тань туслах хэдэн зуун вэбсайтууд байдаг.
Санаа олдохгүй хэвээр байвал бидэнтэй шууд холбоо барина уу!

Холбоо барих

Бид та бүхний арга хэмжээг чадах бүхнээрээ дэмжих болно.
Бид танд КНХС-д зориулсан аливаа хандивын аяныг төлөвлөх, сурталчлахад туслах олон төрлийн материал, нөөцөөр хангах боломжтой.

Доорх маягтаар дамжуулан бидэнтэй холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авна уу:

Social media & sharing icons powered by UltimatelySocial

Join our community

Don’t miss our latest news, upcoming events, campaigns, and activities.

You have Successfully Subscribed!