Корпорац хоорондын түншлэл
КНХС-тай хамтран хүүхдүүдэд гэрэлт ирээдүйг
бэлэглээрэй
Кристина Ноблийн Хүүхдийн Сан (КНХС) нь ажилчид болон удирдлагыг харилцан ашигтай стратегийн түншлэлд татан оролцуулах нийгмийн хариуцлагын олон боломжийг олгодог. КНХС-ийн үйл ажиллагаа явуулдаг бага орлоготой орнуудын хүүхдүүдийн амьдралын нөхцөлийг сайжруулах ажилд бидний түншүүд чухал үүрэгтэй. Нэгдсэн зорилгодоо хүрэхийн зэрэгцээ хийж буй ажлын үр нөлөөгөө нэмэгдүүлэхийн төлөө хамтран ажилладаг.




ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭХ 3 АРГА
01
Achieving full potential
Хүүхдүүдэд суралцах, нийгэмших, хувь хүний хөгжилд тогтвортой орчинг бүрдүүлж, хүүхдүүдийн чадавхийг бүрэн дүүрэн хөгжүүлэхэд нь туслаарай.
02
БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД ТЭГШ БОЛОМЖ ОЛГОХ
Эмзэг бүлгийн хүүхдүүдэд хөдөлмөрийн зах зээлд илүү их боломжийг бий болгож, тэднийг мөлжлөг, хүчирхийллээс хамгаалж, ядуурлын тойргийг арилгах бодит боломж болон өрсөлдөхүйц боловсрол эзэмших боломжийг олгох.
03
БРЭНДИЙН ХӨРӨНГӨ
Вьетнам болон Монголд 30 орчим жил ажилласан туршлагатай КНХС нь дотоодын зохицуулагчидтай итгэлцэл, харилцаа холбоог бий болгож, өндөр орлоготой хувь хүн болон корпорацуудаас бүрдсэн өргөн хүрээний хандивлагчдын баазтай болсон.

ТҮНШЛЭЛИЙН ЗАГВАР
КНХС нь танай байгууллагын хөрөнгө оруулалтын хариу талархлыг таны ашиг сонирхол, стратегийн зорилгод нийцүүлэн хамгийн тохиромжтой замаар илэрхийлэх болно. Дэмжлэгийн түвшин болон танай байгууллагын ашиг сонирхолоос хамааран мэдэгдэл нь өөр өөр байна.
Үүнд:
АШИГ ТУС |
ХАРИУЦЛАГА |
Түншлэлийн сонголтуудБид таны төсөв, оролцооны түвшинд тохирсон түншлэлийн оновчтой арга барилыг олохын тулд танай байгууллагатай нягт хамтран ажиллана.
RecognitionТанай байгууллагыг КНХС-ийн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, манай вэбсайт болон дэлхийн хэмжээнд хандив босгох арга хэмжээ зэрэг үйл ажиллагаанд оролцоотой байлгах болно.
Ажилчдын оролцооБидний ажлыг бодитоор харах боломжтой. Танай хамт олон манай хүүхдүүд, ажилтнуудтай харилцах, үйлчлүүлэгч хамтрагч талуудаа бидний үйл ажиллагаатай холбох олон арга замууд байдаг.
Нэгдсэн үнэ цэнэКНХС-ийн арга хэмжээнд оролцоотой байх/гол үйл ажиллагаануудад оролцох, дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр таны амжилт, брэндийг хүлээн зөвшөөрөх, таниулах.
|
Төслийн тайланБид түншлэлийн үр дүнгийн талаар түншүүддээ тогтмол тайлагнаж, жилийн тайлан, төслийн тайланг илгээж ил тод, хариуцлагатай байдлыг хангадаг.
Хандивын үр нөлөөБид хөрөнгийн зарцуулалт, хандиваар үзүүлэх нөлөөллийн уялдааг хангахын төлөө ажилладаг.
Тусламжийн үйл ажиллагааг шинэлэг байдлаарКНХС нь өөрсдийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэх тогтвортой, шинэлэг арга замыг судалж, уян хатан нийгэм бий болгохыг тулд түншлэлийг дэмжихийг эрмэлздэг. |
КЕЙС СУДАЛГАА – ТҮНШИЙН НӨЛӨӨЛӨЛ
Дэлхийн хамгийн эмзэг хүүхдүүдийг хамгаалах, өсгөн хүмүүжүүлэхэд туслах
Гэгээн Жеймс Плэйсийн Баялгийн Менежментийн Групп өөрийн хүмүүнлэгийн салбар болох Гэгээн Жеймс Плэйсийн буяны сангаар дамжуулан 2019 онд Вьетнам болон Монгол дахь хөтөлбөрүүдийг дэмжих зорилгоор 1.2 сая доллар (HK) хандивласан. Энэхүү санхүүжилт нь Вьетнамын Хо Чи Мин хотод байрлах Нарны Туяа төвийн хөвгүүд болон охидын урсгал зардлыг нөхөж, эрсдэлд байгаа гэр оронгүй 50 хүртэлх хүүхдүүдийг бүрэн халамж, аюулгүй орчин бүрдүүлэхэд тусалсан. Мөн уг санхүүжилт нь Улаанбаатар хот болон түүний бусад бүс нутагт амьдарч буй, өнчин, хаягдсан хүүхдүүдэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг Монгол дахь сангийн төслийн оффисыг ажиллуулах зардлыг санхүүжүүлсэн.
Сэтгэл зүйн болон бие мах бодийн гэмтэл, сорилттой хүүхдүүдийг эдгээх урлагт нэвтрэх боломжийг олгох
2011 оноос хойш Бие Даасан Урлагийн Сан нь КНХС-ийн Вьетнам, Монгол дахь Урлаг, Хөгжмийн Хөтөлбөрийн цорын ганц ивээн тэтгэгч байсаар ирсэн. Өнөөдрийг хүртэл тус сангаас хүүхэд насандаа маш их цочрол, гэмтэл авсан олон мянган эмзэг бүлгийн хүүхдүүдэд уран бүтээлээ нээн илрүүлэх үүд хаалгыг нээж урлаг, хөгжмийн үйл ажиллагаанд оролцох, мөн тэдний өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэл, ур чадварыг бий болгох боломжийг шууд хангахад зориулж 300,000 гаруй ам.доллар хандивласан байна.
Тогтвортой хамтын ажиллагаа нь агуу зүйлд хүргэдэг

PARTNERSHIP ENQUIRY FORM
Бид тантай эргээд холбогдохдоо баяртай байх болно.
