БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Вьетнам улс

Байгууллагын бүртгэлийн дугаар:

68/CNV-VPDA 18/3/2014 -18/3/2024
Вьетнамын ГХЯ-ны Гадаад харилцааны хэлтсээс олгов.

Хандив, Хүүхэд ивээн тэтгэлэг болон ерөнхий мэдээллийг доорх хаягаар авна уу:

Утасны дугаар:

+ 84 (0) 28 3932 6484

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр холбогдох тохиолдолд:

Шуудангийн хаяг:

Аюулгүй байдлын үүднээс бид байгууллагын хаягийг цахим орчинд нийтэлдэггүй тул дээрх хаягийг ашиглан манай багтай холбогдоно уу.

Байгууллагын шугамаар зочлох бол

Байгууллагын шугамаар зочлох хүсэлтийг эндээс авна уу

Ковид-19 цар тахал гарсантай холбогдуулан нийт зочдын аюулгүй байдлыг хангах, асрамжинд байгаа хүүхдүүдийг хамгаалах үүднээс Кристина Ноблийн Хүүхдийн Сан гаднаас зочид хүлээн авах боломжгүй болсныг мэдэгдэж байна. Сангийн хүүхдүүд, ажилчид болон сайн дурынхны эрүүл мэндэд санаа тавих нь бидний хувьд нэн чухал байгаа тул та бүхнийг бидний нөхцөл байдлыг хүндэтгэн үзнэ гэж найдаж байна. Төвөг удсандаа хүлцэл өчье! Бидний нөхцөл байдлыг ойлгож хүлээн авсан танд баярлалаа. Нөхцөл байдал сайжирсны дараа та бүхэн бидэнтэй эргэн холбогдоно уу.

Санд зочлох

КНХС-ийн Нархан асрамж халамж, эрүүл мэндийн төвд зочлох хүсэлтэй бол доорх visits.vn@cncf.org хаягаар холбогдох эсвэл доорх маягтыг бөглөнө үү:

Монгол улс

Registered Charity Number:

1036025

Хандив, хүүхэд ивээн тэтгэлэг болон ерөнхий мэдээллийн талаар дараах хаягаар авна уу:

Утасны дугаар:

+ 976 11 32 9866

Хэвлэл мэдээллийн шугамаар холбогдох бол:

Шуудангийн хаяг:

Аюулгүй байдлын үүднээс бид үйл ажиллагааныхаа хаягийг онлайнаар харуулахгүй байгаа тул дээрх холбоо барих хаягийг ашиглан багтай холбогдоно уу.

Байгууллагын шугамаар зочлох бол

Байгууллагын шугамаар зочлох хүсэлтийг эндээс авна уу

Коронавирусын (COVID-19) дэгдэлт гарсантай холбогдуулан нийт зочдын аюулгүй байдлыг хангах, бидний асрамжид байгаа хүүхдүүдийг хамгаалах үүднээс Кристина Ноблийн Хүүхдийн Санд зочлох боломжгүй болохыг мэдэгдэж байна.

Хүүхдүүд, ажилтнууд, сайн дурынхныхаа эрүүл мэндийг хамгаалах үүднээс бид гадны зочид хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Төвөг учруулсанд та бүхнээс хүлцэл өчиж, уг нөхцөл байдлыг ойлгоно гэдэгт найдаж байна. 
Нөхцөл байдал сайжирсны дараа бидэнтэй дахин холбоо барина уу.

Санд зочлох

Сангийн “Sunshine” асрамж халамж, эрүүл мэндийн төвд зочлох хүсэлтэй бол visits.mongolia@cncf.org хаягаар холбогдож эсвэл доорх маягтыг бөглөнө үү.

Олон улсын хандив босгох төвүүд

Australia & New Zealand

GPO Box 2767, Sydney
Email: australia@cncf.org

Italia

Christina Noble Children’s Foundation
Italia APS Via San Maurizio 186
10073 - Ciriè (To) - Italia
Tel. +39.351.81.600.26
Email: italia@cncf.org

France

Association Christina Noble
Château Ouvrier
5 Place Marcel Paul
75014 PARIS

Phone: 00 33 (0) 6 47 18 76 39
Email: france@cncf.org

Association Loi De 1901

Hong Kong

Level 15, Nexxus Building,
41 Connaught Road, Central,
Hong Kong Work Space Sponsored By THE EXECUTIVE CENTRE ​

Phone: 852 3750 7771
Email: hongkong@cncf.org

Ireland

22 South Frederick Street
Dublin 2
Ireland

Phone: 353 1 645 5555
Email: ireland@cncf.org

United Kingdom

11 Harwood Road
London
SW6 4QP
United Kingdom

Phone: 44 20 7381 8550
Email: uk@cncf.org

United States

c/o O’Dwyer & Bernstien LLP
52 Duane Street,
Paul O’Dwyer Way,
New York,
NY 10007
United States

Email: usa@cncf.org

Байгууллагын шугамаар зочлох бол:

Байгууллагын шугамаар зочлох хүсэлтийг эндээс авна уу

Коронавирусын (COVID-19) дэгдэлт гарсантай холбогдуулан нийт зочдын аюулгүй байдлыг хангах, бидний асрамжид байгаа хүүхдүүдийг хамгаалах үүднээс Кристина Ноблийн Хүүхдийн Санд зочлох боломжгүй болохыг мэдэгдэж байна.

Хүүхдүүд, ажилтнууд, сайн дурынхныхаа эрүүл мэндийг хамгаалах үүднээс бид гадны зочид хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Төвөг учруулсанд та бүхнээс хүлцэл өчиж, уг нөхцөл байдлыг ойлгоно гэдэгт найдаж байна. 
Нөхцөл байдал сайжирсны дараа бидэнтэй дахин холбоо барина уу.

Санд зочлох

Сангийн “Sunshine” асрамж халамж, эрүүл мэндийн төвд зочлох хүсэлтэй бол visits.international@cncf.org хаягаар холбогдож эсвэл доорх маягтыг бөглөнө үү.

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД

ЕРӨНХИЙ

КНХС Вьетнам болон Монгол улсад хэр удаан ажиллаж байгаа вэ?

КНХС нь 1989 онд Вьетнамд, 1997 онд Монгол улсад байгуулагдсан бөгөөд хоёр улсад хамгийн урт хугацаанд үйл ажиллагаа явуулж буй олон улсын төрийн бус байгууллагуудын нэг юм. КНХС-ийн түүх хэрхэн эхэлсэн талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

КНХС хаана ажилладаг вэ?
Вьетнам дахь КНХС нь Хо Ши Мин хот болон түүний ойр орчмын дүүргүүд болох Өмнөд Вьетнамын Донг Най, Тай Нин, Киен Гианг, Донг Тап, Бен Тре, Ка Мау, Вин Лонг, Лонг Ан зэрэг мужуудад ажилладаг.

Монгол дахь КНХС нь нийслэл Улаанбаатар хотын төвийн долоон дүүрэг, алслагдсан хоёр дүүрэг болон Орхон-Уул, Дархан-Уул, Булган, Төв, Сэлэнгэ зэрэг аймгуудад тус тус үйл ажиллагаа явуулдаг.

КНХС ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
КНХС нь ядуурал, эмзэг байдалтай тулгарсан, мөлжлөг, хүн худалдаалах, хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй хүүхдүүдэд тусалдаг. Бид тэдэнд яаралтай болон урт хугацааны орон байр, эмнэлгийн үйлчилгээ, хоол хүнс, боловсрол олгох, мэргэжлийн боловсрол олгох, ажил хайхад нь туслах замаар дэмжлэг үзүүлдэг.

Мөн бид Олон нийтийг чадавхжуулах хөтөлбөрүүдээрээ дамжуулан хүүхэд, гэр бүлүүдэд тогтвортой ирээдүй бий болгох зорилготойгоор цогц дэмжлэг үзүүлдэг. Ингэхдээ хувь хүний хөгжлийг дэмжсэн тогтвортой, үр өгөөжтэй орчныг бүрдүүлж, ядуурлыг үндсээр нь арилгахад урт хугацаанд төвлөрөн ажиллаж байна. Манай төсөл, хөтөлбөрүүдийн талаар эндээс дэлгэрэнгүй үзнэ үү.

КНХС-ийн төсөл хөтөлбөрүүд үр дүнтэй юу?
Маш үр дүнтэй гэдгийг бид итгэл дүүрэн хэлнэ. Зорилгодоо хүрэх, төслүүдээ тогтмол үнэлж байхын тулд бид хийж буй бүх ажил, үйлчилгээндээ нарийн хяналт тавьдаг. Бид олон улсын жишигт нийцсэн тусламж үйлчилгээг хүүхэд, олон нийтдээ хүргэж, аз жаргалтай, сэтгэл санааны хувьд эрүүл, бие даасан амьдралаар амьдрахад нь дэмжлэг үзүүлэх, чадавхжуулах зорилгоор тэдэнтэй урт хугацааны харилцаа тогтоож ажилладаг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд амьдрал нь эерэгээр өөрчлөгдөж, хувь хүн болтлоо өсч хөгжсөн олон мянган хүүхдүүд бол КНХС-ийн гаргасан амжилтын бодит жишээ юм. Бидний амжилтын зарим түүхтэй эндээс танилцана уу.
КНХС нь дэмжлэг авсан хүүхэд, олон нийтийг хэрхэн сонгодог вэ?

КНХС харамсалтай нь тусламж хэрэгтэй бүх хүүхэд, олон нийтэд тусалж чадахгүй тул манай нийгмийн ажилтнууд, эрүүл мэнд болон олон нийт хариуцсан чадварлаг багууд нь орон нутгийн түншүүдтэйгээ (тухайн төслөөс хамаарч) хамтран аливаа мөлжлөг, хүчирхийлэлд өртөх хамгийн өндөр эрсдэлтэй хүүхэд, гэр бүлүүдийн амьдралын нөхцөл байдалд үнэлгээ хийдэг. Та бидэнтэй нэгдснээр үүнээс олон хүмүүст нэн хэрэгцээтэй тусламж үзүүлж чадна. Бидний үйлсэд хэрхэн нэгдэж болох талаар эндээс харна уу.

Би КНХС-д зочилж болох уу?

Та Вьетнам болон Монгол дахь манай Үйл ажиллагааны оффисууд дээр хүрэлцэн ирж, бидний ажилтай биечлэн танилцаж болно. Бидний өдөр тутмын ажил болон асрамжид байгаа хүүхдүүдэд аль болох нөлөөлөхгүйн тулд бидэнтэй урьдчилж цаг товлоно уу. КНХС нь хүүхэд хамгааллын үүднээс хүүхэд амьдарч буй асрамж халамжийн төвийн хаягаа ил зарладаггүй.

Манай Хо Ши Мин хот дахь “Sunshine” төв болон Улаанбаатар дахь “Нархан” гэр хотхонд зочлохдоо Даваагаас Баасан гарагуудад өглөөний 09:00 цагаас цаг товлох боломжтой. Доорх маягтыг энд бөглөх, эсвэл mailto:visits.vn@cncf.org и-мэйл хаягаар хүсэлт илгээнэ үү. Манай багийн ажилтан зочлох огноо, цагийг баталгаажуулахын тулд тантай холбогдох болно.

КНХС-д ажил хэргийн шугамаар зочилж болох уу?

Байгууллагын хандивлагчид болон ивээн тэтгэгчид Вьетнам, Монголд хэрэгжүүлдэг  төслүүд эсвэл өөрсдийн дэмжиж буй бусад тодорхой төслүүдтэй ирж танилцаж болно. Байгууллагын түншлэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах эсвэл csr@cncf.org хаягаар бидэнтэй холбогдоно уу. 

 

КНХС-д сургууль, анги хамт олноороо зочилж болох уу?

Сургууль болон анги хамт олноороо КНХС-тай ирж танилцсанаар  тухайн хүүхдүүд бусдад туслахын ач холбогдлыг ойлгож, олон улсын сургуулиудыг КНХС-тай танилцуулж соёлын солилцоог бий болгох, мөн сангаас хэрэгжүүлж буй төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болох боломжтой. Үүнээс гадна Вьетнам болон Монгол хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлыг олж харан, түүнийг шийдвэрлэхийн тулд КНХС хэрхэн ажиллаж байгааг ч харах боломжтой юм.  Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл vietnam@cncf.org хаягаар холбогдоно уу.

КНХС-д зочлоход төлбөр авдаг уу?

Байгууллага, ганцаарчилсан болон сургуулийн айлчлалыг бид баяртайгаар хүлээн авдаг. Гэвч энэ үеэр Сангаас зайлшгүй зардал гарах тул ашгийн бус байгууллагын хувьд бид ийм зардлыг үргэлж өөрсдөө хариуцах боломжгүй юм. Төлбөр нь айлчлалын төрлөөс хамаарах бөгөөд манай мэргэшсэн баг хүсэлтийн дагуу холбогдох мэдээллийг өгөх болно. Айлчлалын төлбөр нь дараах шалтгааны улмаас үүсдэг. Үүнд:

  • Манай хүүхэд хамгааллын бодлогын дагуу айлчлалын турш хүүхдүүдтэй харилцах үед бид зочдын тооноос хамаарч хоёр зочин бүрт нэг багийн гишүүн томилох үүрэгтэй байдаг. Заримдаа нэмэлт хүн хүч ашиглах, илүү цагаар ажиллуулах шаардлага гардаг гэсэн үг юм.
  • Бид эрх бүхий байгууллагууд болон хүүхдүүдийн гэр бүлийн гишүүдийн гарын үсэгтэй зөвшөөрөл авах ёстой байдаг бөгөөд энэ нь цаг хугацаа, нөөц бололцоо шаарддаг.
  • Мөн бид дотоод бодлогынхоо дагуу тухайн төслийн менежерүүд болон хүүхэд хамгааллын ажилтныг айлчлалын үеэр байлгадаг.
  • 10-аас дээш хүнтэй айлчлалын үеэр тухайн оронд суугаа манай Үйл ажиллагааны захирал хүүхэд хамгааллын бодлогын дагуу мөн байх ёстой.
  • Мөн аливаа ажилтан айлчлалын үеэр ажиллах бол хүүхдүүдийнхээ өдөр тутмын хуваарийг өөрчлөх шаардлагатай болно.
  • Мөн дээрх зардлаас гадна илүү гарсан мөнгийг хүүхэд, олон нийтэд чиглэсэн үндсэн төслүүдээ үргэлжлүүлэх үүднээс асрамжид байгаа хүүхдүүд болон Санд шууд хандив болгон оруулахыг эрмэлздэг.

 

 Айлчлалын төлбөрийн талаар vietnam@cncf.org хаягаар бидэнтэй холбогдоно уу.

КНХС өнчин хүүхдийн асрамжийн газар мөн үү?

КНХС өнчин хүүхдийн асрамжийн газар огт биш. Манай Сан Вьетнам болон Монгол улсад нийт 15 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд тэдгээрийн ихэнх нь өнчин, орхигдсон хүүхдүүдэд дэмжлэг үзүүлдэг боловч эдгээр төслүүд нь асрамжийн газар биш юм. КНХС-ийн төсөл хөтөлбөрүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

КНХС дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг уу?

КНХС-ийн үйл ажиллагааны төвүүд нь зөвхөн Вьетнам, Монгол улсад байрладаг. Эдгээр үйл ажиллагааны төвүүдээс гадна бид дараах орнуудад хөрөнгө босгох үйл ажиллагаа явуулж, хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийг ерөнхийд нь хянадаг: Австрали, Франц, Хонконг, Ирланд, Итали, Шинэ Зеланд (Австрали дахь төвөөр дамжуулан), Арабын Нэгдсэн Эмират Улс, АНУ, Их Британи. Эдгээр орнуудын холбогдох ажилтантай энд дарж холбогдоно уу.

ХАНДИВ ӨГӨХ

Би хандивынхаа татварын хөнгөлөлтийг буцаан авах боломжтой юу?

Хэрэв та КНХС-ийн хөрөнгө босгох төв байрладаг улсад байгаа бөгөөд банкны шилжүүлгээр хандив өгөх бол бол татвараа буцааж авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол тухайн хандив цуглуулах төвтэй энд дарж шууд холбогдоно уу. Хэрэв та Австрали эсвэл Шинэ Зеландаас хандив өгч байгаа бол Глобал Хөгжлийн Группээр дамжуулан татварын хөнгөлөлтөө DONATE гэсэн үндсэн хуудсаар автоматаар авах боломжтой.

Би КНХС-д хувцас, тоглоом болон түүнтэй төстэй зүйлс хандивлаж болох уу?

КНХС-д хандив тусламж үргэлж шаардлагатай байдаг бөгөөд бид тусламж хэрэгтэй байгаа хүүхдүүд, гэр бүлүүдэд хандивыг тэр даруй тараадаг. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

КНХС-ИЙН ХҮҮХЭД ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨР

Би хүүхэд ивээн тэтгэж болох уу, хэрэв тийм бол яаж ивээн тэтгэх вэ?

КНХС-ийн Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр нь хүүхэд, цаашлаад бүхэл бүтэн гэр бүлийнх нь амьдралд шууд нөлөөлж, эерэг өөрчлөлт авчрах боломжийг дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст олгодог. Яг одоо энэхүү өөрчлөлтийг авчирч, мөн бусад ивээн тэтгэх боломжуудын талаар эндээс дэлгэрэнгүй уншина уу.

КНХС-Д САЙН ДУРЫН АЖИЛ ХИЙХ

КНХС сайн дурынхан ажиллуулдаг уу?

Тийм ээ, олон зуун хүн аль хэдийн бидэнтэй нэгдсэн бөгөөд та ч бас боломжтой. Манай үйл ажиллагаа явуулж буй орнууд болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа хөрөнгө босгох төвүүдийн аль алинд сайн дурынхны дэмжлэг үргэлж хэрэгтэй байдаг. Яг одоо эндээс илүү дэлгэрэнгүйг авна уу.

Social media & sharing icons powered by UltimatelySocial

Join our community

Don’t miss our latest news, upcoming events, campaigns, and activities.

You have Successfully Subscribed!