Хүүхдүүдтэй танилцах

КНХС нь жил бүр олон мянган хүүхдэд хүрч ажилладаг бөгөөд тэд бүгд өөрсдийн амжилтын түүх дээр ажиллаж байна.

“Агуа их зориг, шийдэмгий байдлын хүчинд хүүхдүүд маань ядуурлаас өөрсдийгөө гаргаж, асар их бэрхшээл, ядуурлын мөчлөгийг зөвхөн өөрсдийнхөө төлөө бус гэр бүл, өөрсдийн хойч үе, тэдний ирээдүйн төлөө баатарлагаар даван туулж байна. КНХС нь хүүхдүүдэд боломжийг бүрдүүлж харин хүүхдүүд өөрсдөө шаргуу хөдөлмөрлөж амжилтанд хүрсэнээр бидний үйл хэрэгт урам зориг хайрласаар байна. Хүүхдүүд бол бидний хөдлөх хүч, жолоодлого, цааш явах хүсэл эрмэлзэл юм.”

– Хеленита Нобле, CNCF-ийн гүйцэтгэх захирал –

Баогийн амжилтын түүх

Орон гэргүй хүүхдээс ирээдүйтэй менежер болсон түүх

Кристина 1991 онд Хо Чи Мин хотын гудамжинд сонин зарж байсан Бао хүүтэй таарч байв. Баогийн амьдрал хэцүү, найз нөхөд нь нэн ядуурлаас үүдэлтэй шалтгааны улмаас нас барах нь түүний хувьд хэвийн үзэгдэл байв. Кристинатай танилцсан өдрөөс хойш түүний амьдрал өөрчлөгдсөн ба тэрээр бие бялдар, сэтгэл санааны хувьд дэмжлэг авахаас гадна Дублин хотод Зочид Буудлын менежментээр 3 жилийн тэтгэлэгт суралцсан.
Тэрээр КНХС-ийн тусламжтайгаар авсан боловсролын ачаар Вьетнамд эргэн ирээд таван одтой амралтын газар болон хэд хэдэн дээд зэргийн зочид буудалд менежерээр ажилласан.
Бао одоогийн байдлаар гэрлэж хүүтэй болсон ба Хо Чи Мин хотод гэр бүлийн хамт аз жаргалтай амьдарч байна. Тэрээр зөвхөн өөрийнхөө төдийгүй ирээдүй хойч үеийнхээ ядуурлын тойргийг эвдэж чадсан юм. Бао өнөөг хүртэл Нобле болон КНХС-ийн гэр бүлийн эрхэм гишүүн хэвээр байгаа. Энэхүү зураг нь 2019 онд Бао болон CNCF-ийн гүйцэтгэх захирал, Кристина Ноблийн ууган охин Хеленита Ноблийн хамт авахуулсан зураг юм.

Нгокийн амжилтын түүх

Дутуу төрсөн хүүхдийн хөгжил цэцэглэл

Нгок бол маш идэвхтэй, хөдөлгөөнтэй охин. Түүнтэй уулзсан хүмүүс түүнийг ердөө гурван жилийн өмнө хаана, ямар нөхцөл байдалд байсан гэдэгт итгэхгүй байх. Нгок нь дутуу төрж, эмнэлэгт орхигдсон хүүхэд байсан ба тэрээр хоёр настайдаа хоол тэжээлийн дутагдалд орсон, тархины саажилттай гэсэн оноштой үедээ Нарны Гэрэл нийгмийн эрүүл мэндийн төвд ирж эрчимт хяналтын тасагт орж байсан.
Алхаж, ярьж чаддаггүй ичимхий охиноос эхлээд нэг газраас нөгөө газар руу гүйж, өөрийгөө хооллож, дуулах дуртай идэвхтэй хүүхэд болтолоо Нгок маш урт замыг туулсан. Тэрээр хэл ярианы хичээл болон физик эмчилгээнд тогтмол хамрагдаж байгаа ба ирээдүйд бие даасан, амжилттай насанд хүрсэн хүн болох замдаа явж байна.

Энхболдын амжилтын түүх

Эцэст нь гэрээ гэж дуудах газартай болсон түүх

Арван дөрвөн настай Энхболд хүнд хэцүү амьдралыг туулсан. Түүнийг зургаан нас хүрэхээс өмнө эцэг эх нь нас барж, дөрвөн ах эгч нарын асрамжинд үлдсэн. Энхболд хоёр эгч болон тэдний гэр бүлийн хамт нэн ядуу нөхцөлд байдалд амьдарч байв. Манай нийгмийн ажилтнууд тэдний нөхцөл байдлыг олж мэдээд гэрт нь очиж үзэхэд тэдний гэр маш хуучирч, дээврийн олон тулгуур мод хугарсан, брезент урагдсанаас болж нурах аюулд орсон байдалтай байсан.
Хүйтний эрч чангарч, өвөл ойртож байгаа энэ үед манай нийгмийн ажилтнууд Энхболдын гэр бүлийн эрүүл мэнд, сэтгэл санааны байдалд ихээр санаа зовниж байсан боловч нэгэн сайхан сэтгэл хандивлагчийн буянаар бид энэ гэр бүлд иж бүрэн тавилгатай дөрвөн ханатай гэр 10 сард олгосон ба КНХС-ийн хамт олон шинэ гэр барих ажилд нь туслахаар очсон. Тэдний шинэхэн гэр босох явцад гэр бүлийнхний баяр хөөрийг харах үнэхээр сайхан байлаа.
Энхболд болон түүний хоёр бяцхан дүү нар шинэхэн тавилгууд хараад сэтгэл нь догдолж, шинэ буйдан дээрээ үсрэн сэтгэгдэл маш өндөр байсан. Мөн Энхболд хичээл хийх ширээтэй болсондоо итгэж чадахгүй байв. Тэрээр “Би гэрийн даалгавраа үргэлж газар хийдэг байсан. Харин одоо өөрийн гэсэн хичээл хийх ширээтэй болсон болохоор би гэрийн даалгавраа үнэхээр сайн хийх болно!” хэмээн манай багийнханд хэлж байв. Энэхүү залуухан гишүүдтэй гэр бүл одоо хамтдаа дулаан, аюулгүй орчинд амьдрах боломжтой болж тэдний нуруун дээрээс асар их дарамт арилж, тэд аюулгүй орчинд өөдрөгөөр ирээдүй рүү алхаж чадхаар болсон.
Social media & sharing icons powered by UltimatelySocial

Join our community

Don’t miss our latest news, upcoming events, campaigns, and activities.

You have Successfully Subscribed!