БОЛОВСРОЛ
Боловсролоор дамжуулан ядуурлын тойргийг таслан зогсоох нь
VIETNAM

Сон Ка цэцэрлэг
3-5 насны зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг, өдөр өнжүүлэх төв (“Son Ca Songbird Unit” гэж нэрлэдэг) нь КНХС-ийн “Sunshine” нийгэм, эрүүл мэндийн төвд байрладаг. Сон Ка цэцэрлэгт хүүхдүүд аюулгүй, хайраар дүүрэн орчинд асаргаа болон сургуулийн өмнөх насны боловсрол эзэмшдэг бөгөөд тэдний хоол хүнс, эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагыг нь өдөр бүр хянадаг. КНХС-ийн дэмжлэг байгаагүй бол олон эцэг эхчүүд хүүхдээ ажил дээрээ авчрах эсвэл гэртээ ганцааранг нь үлдээхээс өөр аргагүй байх байсан. Тус цэцэрлэг нь Вьетнамын сургуулийн өмнөх насны боловсролын үндэсний хөтөлбөрийг дагаж мөрддөг бөгөөд бид хүүхдүүдийнхээ сурах тусгай хэрэгцээнд тохируулж заах арга барилаа явуулдаг.

Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр
Вьетнам дахь Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр нь нэн ядуу амьдралтай хүүхэд, тэдний гэр бүлд амьдралын нөхцөл байдал нь сайжрах хүртэл санхүүгийн болон нийгмийн бусад дэмжлэг туслалцаа үзүүлдэг.

Боловсролын тэтгэлэг олгох хөтөлбөр
Вьетнам дахь КНХС-ийн Боловсролын тэтгэлэг олгох хөтөлбөр нь төлбөрийн чадамжгүй өрхүүдийн хүүхдүүдэд ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон их дээд сургуульд суралцах тэтгэлэг олгож, тасралтгүй суралцах боломжийг бүрдүүлдэг. Ингэснээр хүүхэд боловсролын тогтолцооны үр шимийг бүрэн хүртэх боломжтой болно. Боловсролын тэтгэлэх олгох хөтөлбөр нь Хо Ши Мин хот болон Меконг голын бүс нутгийн хэд хэдэн мужаас ирсэн шалгуур хангасан оюутнуудад тэтгэлэг олгодог.

Урлаг, уран сайхны хөтөлбөр
Энэхүү хөтөлбөрөөр зорилтот бүлгийн хүүхдүүд аюулгүй бөгөөд дэмжлэг, хайраар дүүрэн орчинд өөрсдийн төсөөлөл, бүтээлч чадвараа нээн илрүүлэх, өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэл, нийгмийн ур чадвараа хөгжүүлэхэд нь урлагийн гайхамшигтай хүч чадлыг ашигладаг. Урлаг, уран сайхан нь хүүхдийн нийгэм, оюун ухаан, танин мэдэхүй, сэтгэл санааны өсөлт, хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Урлаг, уран сайхан нь хүүхэд бүрт байх нэн чухал ур чадвар буюу сэтгэл хөдлөлөө хянахад нь тусалдаг бөгөөд манай Санд харьяалагддаг хүнд нөхцөлд өссөн, өдөр бүр сэтгэлийн дарамтанд ордог хүүхдүүдэд онц чухал нөлөө үзүүлдэг.

Спортын хөтөлбөр
КНХС-ийн Спортын хөтөлбөр нь хүүхдүүдэд спортоор хичээллэх, эрүүл мэндийг нь сайжруулах, багаар ажиллах чадварт суралцах, нийгмийн ур чадвараа сайжруулах, өөрийгөө хамгаалах, өөртөө итгэх итгэлийг бий болгох, гудамжнаас хол байлгах боломжийг олгодог. Зорилтот бүлгийн хүүхдүүдэд өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бий болгож, аз жаргалтай, сэтгэл хангалуун, өөрийгөө илэрхийлэх чадвартай залуу хүн болж төлөвших боломжийг олгоход спортын гайхамшиг оршино. Спорт, урлагаар хичээллэхгүйгээр боловсрол эзэмших нь цогц боловсрол биш гэдэгт бид итгэдэг.
MONGOLIA

Урлаг, уран сайхны хөтөлбөр
КНХС-ийн Урлаг, уран сайхны хөтөлбөр нь гараар эсгий урлал хийх, төрөл бүрийн бүжиг сурах гэх мэт олон авьяас, сонирхлоо хөгжүүлэх боломжийг хүүхдүүдэд олгодог бөгөөд хүүхдүүдийнхээ хувийн өвөрмөц шинж чанар, сонирхолд нийцүүлэн олон төрлийн бүтээлч үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү хөтөлбөрөөр зорилтот бүлгийн хүүхдүүд аюулгүй бөгөөд дэмжлэг, хайраар дүүрэн орчинд өөрсдийн төсөөлөл, бүтээлч чадвараа нээн илрүүлэх, өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэл, нийгмийн ур чадвараа хөгжүүлэхэд нь урлагийн гайхамшигтай хүч чадлыг ашигладаг.

“Хөх тэнгэр” цэцэрлэг
“Хөх тэнгэр” цэцэрлэг нь тус сангийн “Нархан” асрамж халамжийн төв болон ойр орчмын дүүрэг, хороодод амьдардаг сургуулийн өмнөх насны (1-6 нас) зорилтот бүлгийн хүүхдүүдэд боловсрол олгохоос гадна сэтгэл санааг нь дэмжиж, цаашид бага сургуульд элсэн ороход нь бэлтгэх, эрүүл дадал зуршил, өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж, бүтээлч сэтгэх чадварыг төлөвшүүлэхийн тулд бичиг үсэг, тоо бодох анхан шатны мэдлэг эзэмшүүлэхийн зэрэгцээ нийгэм, сэтгэл санааны хувьд эрүүл зөв хөгжих аюулгүй, аз жаргалтай орчныг бүрдүүлдэг.

Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр
Монгол дахь Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр нь нэн ядуу амьдралтай хүүхэд, тэдний гэр бүлд амьдралын нөхцөл байдал нь сайжрах хүртэл санхүүгийн болон нийгмийн бусад дэмжлэг туслалцаа үзүүлдэг.

Боловсролын тэтгэлэг олгох хөтөлбөр
Монгол дахь КНХС-ийн Боловсролын тэтгэлэг олгох хөтөлбөр нь төлбөрийн чадамжгүй өрхүүдийн хүүхдүүдэд ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон их дээд сургуульд суралцах тэтгэлэг олгож, тасралтгүй суралцах боломжийг бүрдүүлдэг. Ингэснээр хүүхэд боловсролын тогтолцооны үр шимийг бүрэн хүртэх боломжтой болно. Боловсролын тэтгэлэх олгох хөтөлбөр нь Улаанбаатар хот болон ойр орчмын хөдөө орон нутгаас ирсэн шалгуур хангасан оюутнуудад тэтгэлэг олгодог.

Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллага дахь Боловсрол хөтөлбөр
Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллага (хуучнаар хүүхдийн хорих анги) дахь Боловсрол хөтөлбөр нь тус байгууллагад хүмүүжиж буй хүүхдүүдэд боловсрол олгохоос гадна сэтгэл санааны эрүүл мэндийг нь дэмжих нөхцөл бололцоо, үйлчилгээ, зөвлөгөө, халамжаар хангадаг бөгөөд суллагдан гарсаных нь дараа ядуурал, гэмт хэргийн тойргийг таслан зослооход шаардлагатай мэргэшил, ур чадварыг эзэмшүүлэх боломжийг олгодог. Боловсрол хөтөлбөр нь Монгол Улсын насанд хүрээгүйчүүдийн хорих байгууллагын тогтолцоог шинэчлэн сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энэ нь тус улсын өсвөр насны гэмт хэрэгтнүүдийн талаарх ойлголт, арга барилыг үндсээр нь өөрчлөхөд түлхэц үзүүлсэн.