КНХС-ийн тухай

Ядууралтай тэмцэх

КНХС-ийн хөтөлбөрүүд нь ядуурлын уг шалтгааныг үндсээр нь шийдвэрлэж, урт хугацааны туршид хувь хүний бүх талын хөгжлийг дэмжих орчныг бүрдүүлэхэд чиглэдэг.

Бидний түүх

КНХС нь Вьетнам болон Монголд хамгийн урт хугацаанд үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудын нэг юм. Кристина болон түүний Сангийн зүгээс хүүхдүүдийн туулж буй зовлон зүдгүүрийг дэлхий дахинд таниулах хүчин чармайлтын үр дүнд Вьетнам болон Монгол улсуудад нийгмийн өөрчлөлт, шинэчлэлтийг идэвхжүүлэхэд түлхэц болж, улмаар соёл хоорондын харилцан ойлголцол, харилцаа холбоог нэмэгдүүлж, төрийн зүгээс гудамжны болон хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдэд хандах хандлагыг эерэгээр өөрчилж чадсан юм.

Цогц тусламж үйлчилгээ үзүүлэх

КНХС-ийн хүүхдийн хөгжилд чиглэсэн цогц арга барил нь бидний ажлын гол цөм бөгөөд гагцхүү бие махбодийн үндсэн хэрэгцээг хангахаас илүү гүнзгий анхаарал халамж үзүүлдэг. Хүүхэд, залуучууд бие бялдар, сэтгэл санааны хувьд өөр өөр хэрэгцээтэй хувь хүмүүс бөгөөд өөрсдийн онцгой чанарт нь суурилж бид төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлдэг.

“Хүүхдүүдэд ХАЙР хэрэгтэй. Тэднийг чих тавин СОНСОХ хэрэгтэй. Тэднийг ОЙЛГОХ мөн тэдэнд ДУУ ХООЛОЙГОО илэрхийлэх боломж олгох хэрэгтэй. Арьсны өнгө, уг гарвал, ядуу эсвэл чинээлэг байхаас үл хамаарч бид хүүхэд бүхний өмнө үүрэг хариуцлага хүлээх ёстой.”

-Кристина Нобле-

Social media & sharing icons powered by UltimatelySocial

Join our community

Don’t miss our latest news, upcoming events, campaigns, and activities.

You have Successfully Subscribed!